Дэлхийн зөрчилдөөн кофены бизнест нөлөөлөх үү?
Кофе шопын бизнес эрхлэгчид кофенд дурлагсад кофены тариалалт ган гачиг хомсдлоос үүдсэн үнийн өсөлтийг давж туулж амжаагүй байхад дараагийн үнийн өсөлт нефтийн үнийн савлалт тээврийг гацалтаас үүдэлтэй пластик түүхий эдийн үнэ өсч байна Үнийн өсөлт нөлөөлөх бүтээгдэхүүнүүд Пластик аяга Таг Соруул Сироп амтлагчийн сав Гялгар уут буюу Take away савлагаа

Кофе шопын бизнес эрхлэгчид, кофенд дурлагсад кофены тариалалт, ган гачиг, хомсдлоос үүдсэн үнийн өсөлтийг давж туулж амжаагүй байхад дараагийн үнийн өсөлт нефтийн үнийн савлалт, тээврийг гацалтаас үүдэлтэй пластик түүхий эдийн үнэ өсч байна.
Үнийн өсөлт нөлөөлөх бүтээгдэхүүнүүд:
Пластик аяга
Таг
Соруул
Сироп, амтлагчийн сав
Гялгар уут буюу Take-away савлагаа гм
Нефть, пластик сав савлагаа, баглаа боодол 2 ын хамаарал нь товчоор:
-Газрын тос олборлоно.
-Refinery-д нэрж (distillation) жижиг молекулууд болгон ялгана.
-Petrochemical үйлдвэрт этилен, пропилен гэх мэт бодис гаргана.
-Тэдгээрийг полимер болгож
• Polypropylene (PP)
• Polystyrene (PS) төрлүүдийн пластик түүхий эд болгоно.
-Эцэст нь хэвэнд шахаж аяга, сав үйлдвэрлэнэ.
Кофены аяга дараах төрлүүдтэй:
PP (Polypropylene) – халуунд тэсвэртэй
PS (Polystyrene) – хямд, нэг удаагийн
PET – cold drink-д
Цаасан аяга ч дотроо PE (plastic lining) давхаргатай.
Пластик аяга ихэнх нь:
Дахин боловсруулахад хүндрэлтэй.
Байгальд 100+ жил задарна.
Microplastic болж задрана.
Ус, хөрс, хүний биед орно.
Бид үүнийг мэддэг бас, ярьдаг.
Кофе шопын бизнесийн сул тал бол байгальд ээлгүй хог хаягдал ихээр гаргадаг нь юм.
Гарц байна уу?
Өөрийн аягаар үйлчлүүлдэг хүмүүст үнийн хөнгөлөлт
Нэг удаагийн хэрэглээг танах
Дахин ашиглах соёл
Савлагааны эко, ухаалаг шийдэл
Нөөцөө төлөвлөх
Бидний ууж буй нэг аяга кофе дэлхийн эдийн засагтай холбоотой.
Бид үйлдвэрлэгч улс биш тул аривч, байгальд ээлтэй хэрэглээнд суралцаж цамаан, хэт бусдыг дуурайсан гялгар, ганган хэрэглээгээ бодох л хэрэгтэй.