Курдын асуудал —Туркийн "шүдний өвчин"
Монголд Өдрийн 12 00 цаг болж байгаа Нар голлохтой зэрэгцээд ёстой нэг түймэр шиг халуун мэдээ олж уншлаа Энэ мэдээ бол ерөөсөө л Ойрх Дорнодын дайн зөвхөн Иран Америк Израйл гурвалын дунд биш харин бүс нутгийн нөлөө бүхий Туркийн оролцоо юм Курдууд бол Иран Ирак Турк Сирийн зааг дээр суудаг

Монголд Өдрийн 12:00 цаг болж байгаа Нар голлохтой зэрэгцээд ёстой нэг "түймэр" шиг халуун мэдээ олж уншлаа. Энэ мэдээ бол ерөөсөө л Ойрх Дорнодын дайн зөвхөн Иран, Америк Израйл гурвалын дунд биш, харин бүс нутгийн нөлөө бүхий Туркийн оролцоо юм. Курдууд бол Иран, Ирак, Турк, Сирийн зааг дээр суудаг, өөрийн гэсэн улсгүй дэлхийн хамгийн том үндэстэн. Турк улс сүүлийн 40 жил Курдуудыг "тусгаар тогтнох" гээд босохоос нь үхтлээ айж, тэдэнтэй байлдаж ирсэн. Сүүлийн өдрүүдэд Турк улсын зүгээс АНУ болон бүс нутгийн курдын зэвсэгт бүлгүүдэд хандан маш хатуу анхааруулга өгөөд байгаа юм. Туркийн тал АНУ-ыг Ираны эсрэг ажиллагаандаа курдын зэвсэгт бүлгүүдийг "хуурай замын хүч" болгон ашиглахыг эрс эсэргүүцэж байгаа юм. Ерөнхийлөгч Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа "террорист байгууллагуудыг" Ираны эсрэг ашиглахыг тэвчихгүй гэдгээ мэдэгдсэн. Туркийн засгийн газрын дэмжлэгтэй "Türkiye" сонин болон бусад эх сурвалжуудын мэдээлснээр, Анкара курдын бүлгүүдэд "Хэрэв та нар Ираны эсрэг дайнд оролцвол бид Сирид хийсэн шигээ шууд цэргийн цохилт өгөх болно" гэж анхааруулав.
Турк Иранд сайндаа биш, харин Курдуудаас үхтлээ айж байгаа юм. Курдууд бол Иран, Ирак, Турк, Сирийн зааг дээр өөрийн гэсэн газар нутагтай улстай болохыг 100 жил мөрөөдөж байгаа ард түмэн. Хэрэв АНУ Ираныг ниргэхдээ Курдуудыг "гар хөлөө" болгож ашиглаад, тэдэнд зэвсэг өгвөл Курдууд Ираны баруун хэсэгт өөрийн гэсэн "тусгаар улс" байгуулж магадгүй. Энэ нь Туркийн хувьд шүдний өвчин гэсэн үг. Учир нь Турк доторх курдууд дагаад босох аюултай. Туркийн сонинд бичигдсэнээр "Шууд цэргийн хариу арга хэмжээ авна" гэдэг үг бол ерөөсөө л АНУ-ыг "хуурай замын дайнаас тогтоон барих гэсэн Туркийн заль юм. Турк улс Иракаас Иран руу нэвтрэх гэсэн Курдуудыг зогсоож байна гэдэг чинь тэд хэдийнэ Байлдааны бэлэн байдалд орчихсон, хил дээрээ буу шагайгаад зогсож байна гэсэн үг.
Трамп Иранд өгсөн "Даваа гарагийн" хугацаагаа 4-р сарын 6 хүртэл сунгасныг та бүгд мэдэж байгаа. Хэрэв энэ хугацаанд 15 заалтыг авахгүй Ормузыг хоолойг бүрэн нээхгүй бол Ираны хамгийн том цахилгаан станцууд, нефтийн цооног болон цэвэршүүлэх байгууламжуудыг "бүрмөсөн устгана" гэж сүрдүүлээд байгаа юм. Трамп эхэндээ Иран дахь Курдын зэвсэгт бүлгүүдийн дайралтыг "гайхалтай хэрэг" хэмээн дэмжиж байсан ч, Эрдоганы хүчтэй эсэргүүцэл болон "цэргийн хариу арга хэмжээ авна" гэсэн сануулагын дараа байр сууриа бага зэрэг зөөлрүүлж, Курдуудыг энэ дайнд оролцуулахгүй байх тал дээр анхаарч эхэлсэн. Энэ нь тэрээр Турктэй "учраа олох" шаардлагатайг ойлгож буй баталгаа юм Турк улс одоогоор АНУ болон Ираны хооронд нууц хэлэлцээний зуучлагч хийж байгаа. Эрдоган Трамптай тогтоосон хувийн харилцаагаа ашиглан бүс нутгийг "галын цагираг" болохоос сэргийлэхийг хичээж байгаа бөгөөд Трамп ч түүний энэ үүргийг тодорхой хэмжээнд үнэлж байгаа харагддаг.
АНУ, бүс нутгийн тогтвортой байдал болон Курдын асуудлаас болж НАТО-гийн холбоотонтойгоо зөрчилдөх нь том саад болно гэдгийг тооцоолж байна. Тиймээс Трамп Эрдогантай зөвшилцөж, Ираныг ганцаардуулах тактик баримталж байгаа бололтой. Трамп нэгэнтээ Эрдоганы тухай жиргэхдээ..."Тэр бол хатуу эр. Өөрийнхөөрөө байдаг хүн. Би ер нь тийм хүмүүст дургүй, гэхдээ энэ хүнд бол дуртай" гэж хэлж байсан нь тэдний хооронд нэг нэгнээ хүлээн зөвшөөрсөн "хүчний харилцаа" байдгийг илтгэдэг. Трамп, Эрдоган хоёр бол ерөөсөө л"Бие биенийхээ зан авирыг мэддэг, хүчийг нь хүндэлдэг" хоёр том тоглогч байхгүй юу. Трамп "Би энэ хүнд дуртай" гэж хэлсэн нь учиртай. Трамп өөрөө ч хатуу эр, Эрдоган ч хатуу эр. Трамп "номын" дипломатуудад дургүй. Харин Эрдоган шиг "Би ийм юм хүсэж байна, үгүй бол байлдана шүү" гэж шулуухан зангарагтай хэлдэг хүнийг тэр ойлгодог. Тийм болохоор Туркийн тэр "Курдуудыг оролцуулбал бид байлдана" гэсэн анхааруулгыг Трамп тохиролцоо гэж хүлээж авчээ.
Трамп эхлээд Курдуудыг дэмжиж байснаа Эрдоганыг уурлахаар "байр сууриа зөөлрүүлсэн" гэдэг чинь ерөөсөө л Курдуудыг Туркээр сольж байна" гэсэн үг. Трампын хувьд Курдууд бол ердөө л "гар хөл". Харин Турк бол бүс нутгийг атгаж байгаа "том гар". Тэр Ираныг ганцаардуулахын тулд Курдуудыг золионд гаргаад, Туркийг өөрийнхөө талд ядаж саад болохгүй байх талд авч үлдэхийг илүүд үзэж байгаа хэрэг. Турк улс нөгөөтэйгүүр АНУ-Ираны хооронд зуучлагч хийж байгаа нь хамгийн чухал онцлох зүйл. рдоган Иранд хандаж: "Хараач, Трамп тоглоогүй байна. Би түүнийг мэднэ, тэр үнэхээр 4-р сарын 6-нд пуужингаа харвана шүү. Тийм болохоор одоо л буулт хий" гэж айлгаж бас аргадаж суугаа. Энэ нь Иранд "нэр төрөө хамгаалж үлдэнгээ бууж өгөх" ганц боломжийг олгож байгаа хэрэг. Хэрэв шууд Америкт бууж өгвөл "Перс нэр төр" нь шороотой хутгалдана, харин "Турк ахынхаа үгэнд орлоо" гэвэл арай дээр сонсогдоно шүү дээ. Ираны Гвардийнхны нүдээр бол Эрдоган бол ерөөсөө л Америкийн нууц гар хөл"
Тэд Эрдоганыг "Исламын ертөнцийг аврах гэж байгаа ах" биш, харин "АНУ-ын тулгалтыг бидэнд авчирч өгч байгаа элч" гэж харж байгаа. Түүхээс харахад Персүүд болон Османчууд хэдэн зуун жил Ойрхи Дорнодод "хэн нь хаан бэ?" гэдгээ үзэж ирсэн. Тийм болохоор Гвардийнхан Эрдоганы зуучлалыг Турк улс биднийг суларсан дээр манай бүс нутагт эзэн суух гэж байна гэсэн хардалтаар хүлээж авч байгаа хэрэг.
Гвардийнхны хувьд Эрдоганы авчирсан тэр "15 заалт"-ыг хүлээж авна гэдэг бол амьдаараа дүүжлүүлэх-тэй адил. Тэр заалтууд дунд "зэвсэгт бүлэглэлүүдээсээ сал" гэсэн үг бий. Тийм болохоор тэд Эрдоганд хандаж: "Чи бидэнд туслахгүй байгаа бол зүгээр л замаас зайл. Бид чиний тэр 'хуурамч занганд чинь хууртахгүй" гэж хэлнэ.
Бичсэн: Б. Билгүүнзаяа