Kia TopGear.com EV Awards 2026-аас “Шилдэг үйлдвэрлэгч” шагнал хүртлээ
Kia нь Top Gear com EV Awards 2026 ийн ldquo Best Manufacturer rdquo Шилдэг үйлдвэрлэгч цолыг хүртлээ Энэ шагнал нь Их Британийн зах зээл дээр худалдаалагдаж буй шилдэг цахилгаан автомашинуудыг шалгаруулж цахилгаанжуулалтын шилжилтийг тэргүүлж буй үйлдвэрлэгчдийг онцолдгоороо нэр хүндтэй Kia ийн энэхүү амжилт нь өмнөх шагналуудын үргэлжлэл бөгөөд BBC Top

Kia нь TopGear.com EV Awards 2026 -ийн “Best Manufacturer” (Шилдэг үйлдвэрлэгч) цолыг хүртлээ. Энэ шагнал нь Их Британийн зах зээл дээр худалдаалагдаж буй шилдэг цахилгаан автомашинуудыг шалгаруулж, цахилгаанжуулалтын шилжилтийг тэргүүлж буй үйлдвэрлэгчдийг онцолдгоороо нэр хүндтэй.
Kia-ийн энэхүү амжилт нь өмнөх шагналуудын үргэлжлэл бөгөөд BBC TopGear.com Awards дээр PV5 Passenger загвар “Family Car of the Year” (Гэр бүлийн шилдэг машин) -аар нэрлэгдсэнтэй давхцаж байна.
Зурагт: Урд эгнээнд зүүнээс баруун тийш EV3, EV2, EV4, EV5 тэгээд хойд эгнээнд зүүнээс баруун тийш EV9, EV6…
TopGear.com-ийн тайлбар
TopGear.com-ийн Дэд редактор Ollie Kew :
“EV3 унасан ч, аварга EV9, загварлаг EV6, хайрцаглаг төрхтэй PV5 унасан ч — Kia-гийн цахилгаан загваруудад нэг л танил ‘эмх цэгцтэй чанар’ үргэлж мэдрэгдэнэ. Найдвартай явалт, төвөггүй гүйцэтгэл, таатай тав тух… Мөн EV2 гэсэн entry-level загвараас эхлээд EV9 GT шиг ‘супер SUV’ хүртэл бүтэн ангиллыг зоригтойгоор хамарч чадсан нь гайхалтай.”
Kia-ийн байр суурь
Kia Global Brand & CX-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Minsoo Kim :
“TopGear.com EV Awards 2026-аас ‘Шилдэг үйлдвэрлэгч’-ээр нэрлэгдсэндээ бид баяртай байна. Энэ нь Kia-ийн цахилгаан автомашинд хэрэглэгчид итгэл хүлээлгэж буйг илтгэхийн зэрэгцээ дизайн, инженерчлэл, хэрэглэгчийн туршлага дээр тасралтгүй ахиц гаргаж буй дэлхийн багуудын хөдөлмөрийг үнэлсэн хэрэг. Бид тогтвортой хөдөлгөөний ирээдүйн төлөө олон төрөл, өрсөлдөхүйц EV загваруудыг хэрэглэгчдэд хүргэсээр байна.”
Цахилгаанжуулалтын замнал: Kia-ийн EV шугам тэлсээр
Kia сүүлийн үед EV загварын шугамаа эрчимтэй өргөжүүлж, одоогоор:
EV3, EV4, EV5, EV6, EV9, PV5 гэсэн өргөн сонголт бүрдүүлжээ.
EV2 — “Plan S” стратегийн дараагийн алхам
Kia-ийн Plan S стратеги нь EV6 (2021) -оос эхэлсэн бөгөөд EV2 нь энэ стратегийн дараагийн шат болж байна.
EV2 нь брэндийн хамгийн компакт бөгөөд хамгийн хүртээмжтэй үнэтэй EV байх зорилготой ба Европт (зах зээлийн хэрэгцээнд нь төвлөрч) зохион бүтээж, инженерчилж, үйлдвэрлэсэн гэж онцолжээ.
Мөн EV2-ийн эхний хэрэглэгчид хүргэлтээ авч эхэлсэн , харин EV3, EV4, EV5-ийн GT хувилбарууд дараа үе шатанд танилцуулагдана.