Өчигдөр 134 тээврийн хэрэгслийн жолооч улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон байна
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж зөрчлийг арилгуулж байна Тухайлбал энэ оны дөрөвдүгээр 05 ны өдөр дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 134 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоныг Тээврийн Цагдаагийн Алба наас мэдээллээ nbsp Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
Тухайлбал энэ оны дөрөвдүгээр 05-ны өдөр дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 134 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоныг Тээврийн Цагдаагийн Алба наас мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.