Hyundai 2030 он гэхэд жинхэнэ раамтай (Body-on-Frame) дунд оврын пикап гаргана
XRT ldquo хатуу ширүүн rdquo дэд брэнд илүү бодит чадвартай болж тэлнэ Hyundai сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүнийхээ хүрээг ухаалаг тэлсээр байна Люкс чиглэлийн Genesis шагнал түүсэн EV үүд сонирхогчдын N загварууд гээд аль хэдийн ldquo олон талт портфолио rdquo гоо бүрдүүлсэн тэд одоо жинхэнэ off road зориулалттай раамтай body on frame

+ XRT “хатуу ширүүн” дэд брэнд илүү бодит чадвартай болж тэлнэ
Hyundai сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүнийхээ хүрээг ухаалаг тэлсээр байна. Люкс чиглэлийн Genesis, шагнал түүсэн EV-үүд, сонирхогчдын N загварууд гээд аль хэдийн “олон талт портфолио”-гоо бүрдүүлсэн тэд одоо жинхэнэ off-road зориулалттай, раамтай (body-on-frame) шинэ цуврал руу орж байна.
Нью-Йоркийн авто шоу дээрх дохио: “Boulder” концепт
2026 оны Нью-Йоркийн олон улсын авто шоун дээр Hyundai Boulder нэртэй концептээ танилцууллаа. Загвараараа Ford Bronco-гийн өнгө аястай, рам дээр кузов суулгасан хийцтэй жийп маягийн энэ машин бол “ирээдүйд юу ирэх вэ?” гэдгийг харуулсан эхний алхам.
Гэхдээ сонирхолтой нь: концепт нь SUV байсан ч Hyundai энэ шинэ раамтай шугамаас хамгийн түрүүнд үйлдвэрлэлд орох машин нь дунд оврын пикап байна гэж баталгаажууллаа. 2030 он гэхэд бид тэр пикапыг харна. Энэ нь өнгөрсөн жилийн хөрөнгө оруулагчдын өдөр дээр хэлсэн чиглэлтэй нь ч таарч байна.
Hyundai-ийн дизайны ахлах Сан Юп Ли MotorTrend-д:
“Boulder бол раамтай (body-on-frame) шийдлийг судлах шинэ аяллын эхлэл. Цаашдаа илүү олон зүйл харна.”
гэжээ.
Santa Cruz-д юу тохиох вэ?
Одоогоор АНУ-д Hyundai-ийн санал болгосон цорын ганц пикап бол unibody хийцтэй Santa Cruz . Харин энэ загвар энэ жилээс хойш зай тавьж, шинэ раамтай пикапын замыг засах магадлалтай гэж нийтлэлд дурдсан.
Хамгийн гол асуулт: XRT юу болох вэ?
Эндээс хамгийн сонирхолтой эргэлт гарч ирж байна. Hyundai XRT -г “зүгээр нэг гоёлын багц” биш, жинхэнэ чадвартай off-road дэд брэнд болгож өргөжүүлэхээр зорьж байна.
Сан Юп Ли:
“Бид XRT-ийг үнэхээр маш нухацтай авч үзэж байна.”
“Зөвхөн trim биш, илүү хүчтэй чадвар -тай болно.”
“Body-on-frame хийц XRT-ийг дараагийн түвшинд гаргах том боломж.”
Off-road соёл тэсрэлт хийж байгаа энэ үед Hyundai өөрсдийгөө “одоо байгаа түвшиндээ сэтгэл ханахгүй” гэж ил тод хэлсэн нь анхаарал татна:
“Бид байгаа газраа тухтай гэж үзэхгүй. Дандаа нэг шат ахиж явна.”
Энэ зах зээлд орох амархан биш… гэхдээ Hyundai “ярьснаа хийдэг”
Пикап, off-road хэрэглэгчид үнэнч бөгөөд нэлээд “хатуу” хэрэглэгчид гэдэг дээр маргахгүй. Hyundai-д салбарын томчууд болох Ford, Jeep, Toyota -тай өрсөлдөх сорилт гарцаагүй. Гэхдээ Genesis болон N division-ийн амжилт харуулах шиг Hyundai “хэлсэн бол хийдэг” талдаа брэнд.
Харин “Hyundai маягаар” хийвэл:
пиксел хэв маягийн дизайн
дэвшилтэт технологи, интерьерийн шийдлүүд
хэрэглэгчдэд сонголт нэмэгдэх нь хамгийн том плюс.