Өөрөө явагч машин, техникүүдэд тавих шаардлага чангарах нь
ОХУ болон ЕАЭХ ны Евразийн эдийн засгийн холбоо бусад орнуудад 2028 оны 4 р сарын 1 нээс эхлэн өөрөө явагч машин техникүүдэд тавих шаардлага чангарах бөгөөд тухайн өдрөөс заавал гэрчилгээжүүлэлт сертификаци хийлгэдэг болно гэж мэдээлжээ Энэ талаар ТАСС агентлаг ОХУ ын Аж үйлдвэр худалдааны яам Минпромторг ны эх сурвалжаас иш

ОХУ болон ЕАЭХ-ны (Евразийн эдийн засгийн холбоо) бусад орнуудад 2028 оны 4-р сарын 1-нээс эхлэн өөрөө явагч машин, техникүүдэд тавих шаардлага чангарах бөгөөд тухайн өдрөөс заавал гэрчилгээжүүлэлт (сертификаци) хийлгэдэг болно гэж мэдээлжээ. Энэ талаар ТАСС агентлаг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам (Минпромторг) -ны эх сурвалжаас иш татан дамжуулсан байна.
Энэ өөрчлөлт нь Гаалийн холбооны техникийн зохицуулалт болох “Машин, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын тухай” техрегламентэд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой.
Юу өөрчлөгдөх вэ?
1) 2028.04.01-ээс “заавал сертификаци”
Өөрөө явагч техникүүдийг өнөөг хүртэл үйлдвэрлэгчид сертификаци хийлгэхгүй байж болох боломжтой байсан— хялбаршуулсан “деклараци” (аюулгүй байдлын хариуцлагыг өргөдөл гаргагч бүрэн хүлээнэ) хангалттай байжээ.
Харин шинэ өөрчлөлтөөр:
деклараци → үе шаттайгаар бүрэн “заавал сертификаци” руу шилжинэ.
Ингэснээр ЕАЭХ-ны зах зээлд аюулгүй бус бүтээгдэхүүн орох эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.
2) Таних дугаарын (ID) кодчилолд нэгдсэн стандарт
Өөрөө явагч машин, техникүүдийн таних дугаарын кодчилолд нэгдсэн шаардлага нэвтрүүлнэ.
Үүний зорилго нь:
зах зээлд гаргах , борлуулах , бүртгэх , ашиглах үеийн хяналт, мөрдөлтийг хялбаршуулах .
“Өөрөө явагч машин” гэдэгт юу ордог вэ?
Энд:
цэвэрлэгээний, замын, хөдөө аж ахуйн, барилгын техник
квадроцикл
вездеход , болотоход зэрэг тусгай зориулалтын явдаг техникүүд
гэх мэт өргөн хүрээний техникүүд орно.
Сертификатыг хэрхэн авах вэ? (ОХУ-ын жишээ)
ОХУ-д “тохирлын гэрчилгээ” нь:
Росаккредитацийн жагсаалтад бүртгэлтэй байгууллагуудаар гарна.
авахын тулд аккредит итгэмжлэгдсэн лабораторид батлагдсан аргачлалаар туршилтын цикл хийлгэнэ.
Албаныхны тайлбар (утгачилж)
Минпромторг: Гадаад нийлүүлэгчдийн аюулгүй байдлын шаардлага мөрдөх байдлыг сайжруулж, техник ашиглалт/байдлын хяналтыг үр дүнтэй болгож, ЕАЭХ доторх үйлдвэрлэгчдийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаална .
Росстандарт: Декларациас заавал сертификацид шилжих нь ЕАЭХ-ны зах зээлд аюулгүй бус бүтээгдэхүүн оруулахгүй байх гол механизмын нэг болж, техник хэрэгслийн эргэлтийг илүү ил тод , амьдралын мөчлөгийн бүх шатанд хяналтыг сайжруулна.