2026 Бээжингийн авто шоу: 380,000 м² талбайд 1,451 машин — дэлхийн хамгийн том авто үзэсгэлэн
2026 оны Бээжингийн Олон улсын авто шоу 4 р сарын 24 нд албан ёсоор нээгдэхээс өмнө зохион байгуулалтын төлөвлөгөө floor plan нь нийтэд ил боллоо Үзэсгэлэнгийн нийт талбай 380 000 м sup 2 бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн том авто шоу болох нь баталгаажсан байна Хоёр талбайд зэрэг зохион байгуулна

2026 оны Бээжингийн Олон улсын авто шоу 4-р сарын 24-нд албан ёсоор нээгдэхээс өмнө зохион байгуулалтын төлөвлөгөө (floor plan) нь нийтэд ил боллоо. Үзэсгэлэнгийн нийт талбай 380,000 м² бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн том авто шоу болох нь баталгаажсан байна.
Хоёр талбайд зэрэг зохион байгуулна
Энэ удаагийн авто шоу 2026.04.24–05.03 хүртэл 10 хоног үргэлжилнэ. Онцлог нь анх удаа хоёр байршил ашиглаж байгаа явдал:
China International Exhibition Centre (Shunyi Hall)
Capital International Exhibition Centre
Хоёр үзэсгэлэнгийн төв нь хоорондоо ойр байрлалтай бөгөөд нийт зохион байгуулалтын урт нь хойд–өмнөд чиглэлд ойролцоогоор 1.3 км үргэлжилнэ.
Өдрүүдийн хуваарь
Үзэсгэлэн 3 үе шаттай:
4/24–4/25: хэвлэл мэдээллийн өдрүүд
4/26–4/27: мэргэжлийн зочдын өдрүүд
4/28–5/03: олон нийтэд нээлттэй өдрүүд
Мэргэжлийн болон олон нийтэд нээлттэй өдрүүдийн ажиллах цаг: 10:00–18:00 .
1,451 автомашин, 181 дэлхийн нээлт
Албан мэдээллээр:
Нийт 1,451 автомашин танилцуулагдана
Үүнээс 181 нь дэлхийн нээлт
71 концепт машин багтсан
Нийт 17 танхим ашиглах бөгөөд 13 нь бүрэн автомашинд зориулагдана.
Олон улсын брэндүүд + Хятадын томчууд + технологийн шинэ хүчнүүд
Үзэсгэлэнд:
Олон улсын брэндүүдээс BMW, Mercedes-Benz, Audi, Volkswagen, Toyota, Ford гэх мэт
Хятадын үйлдвэрлэгчдээс FAW Hongqi, Dongfeng, Changan, Geely, Great Wall Motor, Rox зэрэг компаниуд оролцож, шинэ загвар, технологио харуулна.
Мөн технологи төвтэй, шинээр хүч түрж буй брэндүүдээс:
Huawei-ийн дэмждэг Harmony Intelligent Mobility
Nio, Xpeng, Li Auto, Xiaomi, Leapmotor, Rox
зэрэг нь цахилгаан , extended-range , мөн устөрөгч зэрэг чиглэлээр хөгжүүлж буй шийдлүүдээ дэлгэнэ.
BYD-ийн “арм”: дэд брэндүүд ба боломжит шинэ загварууд
BYD өөрийн дэд брэндүүд болох Denza, Yangwang, Fangchengbao -тойгоо үзэсгэлэнд хүчтэй оролцоно гэж хүлээгдэж байна. Урьдчилсан байдлаар:
Dynasty цувралаас “ Great Tang, Han, Qin Max ”
Ocean цувралаас “ Seal 08, Sealion 08 ”
Fangchengbao: “ Ti 7 EV ” болон купе маягийн F-серийн загвар
Yangwang: “ U8L ” 4 суудалтай хувилбар
Denza: “ Z9S ” болон магадгүй X-серийн спорт загвар
гэх мэт нэрс яригдаж байгаа ч албан ёсоор баталгаажаагүй гэдгийг онцолсон байна.
Зөвхөн үйлдвэрлэгч биш: ханган нийлүүлэлт, технологийн экосистем
Авто үйлдвэрлэгчдээс гадна 21 улс, бүс нутгийн ханган нийлүүлэлт, технологийн салбарын оролцогчид ирнэ. Гол чиглэлүүд нь:
цахилгаанжуулалт
ухаалаг жолоодлого
дижитал архитектур (software/цахим бүтэц)
Үзэсгэлэнгийн турш 200+ хэвлэлийн хурал төлөвлөгдсөн бөгөөд удирдлага, судлаачид, бодлого боловсруулагчид, олон улсын хэвлэл мэдээлэл өргөнөөр оролцоно.
Зах зээлийн “том зураг”
Хятадын авто зах зээл энэ хэмжээний шоу хийх суурь нь болж байна. 2025 онд Хятадад:
нийт үйлдвэрлэл, борлуулалт 34 саяас давсан
17 дахь жилдээ дэлхийн хамгийн том авто зах зээл хэвээр
“New energy” төрлийн автомашин дотоодын шинэ машины борлуулалтын 50%+
экспорт 7 саяас давсан , үүнээс 2.615 сая нь NEV
гэж дурджээ.