Бээжингийн ретро машинууд: Түүх л үлдэх үед
Хятад улс өнөөдөр авто үйлдвэрийн инновацтай салшгүй холбогддог болсон Тус улс цахилгаан автомашины хөгжүүлэлт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд Бээжингийн авто шоу энэ баримтыг бүр ч тод харууллаа Энэ нь олон ldquo хуучны rdquo Европын зөвхөн Европ ч биш брэндүүдэд бол таатай мэдээ биш Учир нь дорнын стартап ldquo гэнэт гарч

Хятад улс өнөөдөр авто үйлдвэрийн инновацтай салшгүй холбогддог болсон. Тус улс цахилгаан автомашины хөгжүүлэлт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд Бээжингийн авто шоу энэ баримтыг бүр ч тод харууллаа. Энэ нь олон “хуучны” Европын (зөвхөн Европ ч биш) брэндүүдэд бол таатай мэдээ биш. Учир нь дорнын стартап “гэнэт гарч ирсэн шинэ тоглогчидтой” мөр зэрэгцэн явах нь бүү хэл, өмнөх лидер байр сууриа эргүүлэн авах нь улам л хэцүү болж байна. Тиймээс ганц тулгуур нь — түүх , тэр дундаа алдар цуутай түүх : гайхалтай амжилт, олны хайр хүндлэлийг авч байсан үе.
Тиймдээ ч Бээжинд стендүүд дээр тавигдсан түүхэн автомашинуудын ихэнх нь Европын үйлдвэрлэгчдийнх байсан нь гайхах зүйлгүй. Ялангуяа Mercedes-Benz энэ тал дээр хамгийн идэвхтэй байлаа — дэлхийн авто үйлдвэрлэлийн эхлэлийг тавьсан брэнд гэж хэлэгддэг нь ч учиртай.
Тэгээд ч яах вэ — “цусанд бензин нь урсдаг” хүмүүс, зүгээр л машиныг хайрладаг хэн бүхэнд ретро машин яагаад “цахилгаан” эсвэл концепт машинуудын (сонирхолтой нь Бээжинд концепт цөөн байсан) дунд орж ирсэн нь тийм ч чухал биш. Гол нь хүрч үзэх боломж (зарим үзмэрт бүр шууд хүрч болдог) эсвэл ядаж өнгөрсөн үеийн гоё сайхныг харах боломж л үнэтэй.
Тиймээс бид энэ удаа бүх ретро машины нэрийг заавал бичихгүй ээ (заримд нь тайлбар самбар ч байгаагүй). Харин та, эрхэм уншигчид аа, мэдлэгээ сорьж манай зурган дээрх бүх машиныг таньж нэрлээд үзээрэй.
Явцгаая!