АНУ-ын шүүх OpenAI-ийн эсрэг гаргасан Илон Маскийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ
АНУ ын тэрбумтан Илон Маск хиймэл оюун ухааны Open AI компанийг шүүхэд өгч 150 тэрбум ам долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн юм nbsp Тэгвэл шүүхээс Илон Маскийг хэтэрхий оройтож шүүхэд хандсан гэж үзэн гаргасан нэхэмжлэлүүд нь хугацаа хэтэрсэн гэж дүгнэжээ nbsp nbsp Маск Open AI ийг ашгийн төлөө бус хүн төрөлхтний
АНУ-ын тэрбумтан Илон Маск хиймэл оюун ухааны OpenAI компанийг шүүхэд өгч, 150 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн юм.
Тэгвэл шүүхээс Илон Маскийг хэтэрхий оройтож шүүхэд хандсан гэж үзэн гаргасан нэхэмжлэлүүд нь хугацаа хэтэрсэн гэж дүгнэжээ.
Маск OpenAI-ийг ашгийн төлөө бус хүн төрөлхтний төлөө ажиллах анхны зорилгоосоо хазайж, өөрийг нь хуурсан хэмээн шүүхэд хандсан юм.
Нөхөн төлбөр нэхэмжилснээс гадна тус компанийн ерөнхийлөгч Грег Брокман болон гүйцэтгэх захирал Сэм Олтман нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардсан.
Илон Маск тус компанийг анх үүсгэн байгуулахад 38 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв.
Харин OpenAI компанийн ерөнхийлөгч Грег Брокман Илон Маск компанийг бүрэн мэдэлдээ авч, 80 тэрбум ам.доллар босгон Ангараг гараг дээр хот байгуулахыг хүссэн гэсэн тайлбар ыг өгсөн юм.
Түүнчлэн Маск Microsoft компанийг OpenAI-ийн ашгийн төлөө бүтэц рүү шилжих үйл явцад хамтран оролцсон гэж буруутгасан ч шүүх эдгээр шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгожээ.
Шүүх хурал дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дотоод захидал харилцаа, гэрчийн мэдүүлэг, тайлбарыг сонссоны дүнд дээрх шийдвэрийг гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийн дараа тэрбумтан Илон Маск давж заалдана гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters