Таны анхны шинэ машин болоход хамгийн зөв сонголт COOLRAY LITE загвар Монголын зах зээлд нэвтэрлээ
Geely Mongolia нь Монголын автомашины зах зээлд дөрвөн жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж өнөөдрийн байдлаар 1300 гаруй хэрэглэгчид Geely брэндийн автомашиныг албан ёсоор нийлүүлээд байна Тус компани нь борлуулалтаас гадна албан ёсны засвар үйлчилгээ баталгаат сэлбэгийн нийлүүлэлт борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээгээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээж салбар дахь байр сууриа
Geely Mongolia нь Монголын автомашины зах зээлд дөрвөн жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар 1300 гаруй хэрэглэгчид Geely брэндийн автомашиныг албан ёсоор нийлүүлээд байна. Тус компани нь борлуулалтаас гадна албан ёсны засвар үйлчилгээ, баталгаат сэлбэгийн нийлүүлэлт, борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээгээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, салбар дахь байр сууриа улам бэхжүүлсээр байгаа юм.
Энэ удаад Geely Mongolia дэлхийн зах зээлд өндөр борлуулалттай Geely Coolray загварын нэг болох Geely Coolray Lite-ийг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулж, урьдчилсан захиалгаа эхлүүлснээ зарлалаа.
Geely Coolray Lite нь compact SUV ангиллын entry-level загвар бөгөөд боломжийн үнэ, орчин үеийн дизайн, хотын хэрэглээнд нийцсэн шийдлээрээ онцлогтой. Ялангуяа анхны автомашинаа худалдан авч буй хэрэглэгчид болон залуу үеийн хэрэгцээнд чиглэсэн загвар гэдгээрээ онцлог болж байна.