Mercedes-AMG “супер аэродинамик” лифтбэкийн цуврал хувилбарыг танилцууллаа (AMG GT 4-Door Coupe)
Mercedes AMG Gmb H компани 2026 оны 5 р сарын 20 нд шинэ AMG GT 4 Door Coupe спорт машиныг дэлхийн хэмжээнд нээлтээ хийлээ Өмнөх үеийн X 290 нь ДВС тэй байсан бол энэ удаагийн шинэ загвар цэвэр цахилгаан болжээ Нэрнээсээ ldquo дөрвөн хаалгатай купе rdquo мэт сонсогдож байгаа ч

Mercedes-AMG GmbH компани 2026 оны 5-р сарын 20-нд шинэ AMG GT 4-Door Coupe спорт машиныг дэлхийн хэмжээнд нээлтээ хийлээ. Өмнөх үеийн X290 нь ДВС-тэй байсан бол энэ удаагийн шинэ загвар цэвэр цахилгаан болжээ.
Нэрнээсээ “дөрвөн хаалгатай купе” мэт сонсогдож байгаа ч бодит байдал дээр машин нь 5 хаалгатай лифтбэк кузовтой.
Гадна хийц ба аэродинамик
Шинэ загварын экстерьер нь өнгөрсөн жил танилцуулсан AMG GT XX концепт -той нэлээд төстэй. Урт капот, доош налсан дээвэр, булчинлаг дугуйн нуман хаалга бүхий хоёр эзлэхүүнтэй профайл нь хамгийн анзаарагдах хэсэг.
Инженерүүд “аль болох салхи зүсэн гулгах” кузов хийхээр зорьсон нь үр дүнгээ өгчээ:
Cd = 0.22 — орчин үеийн цуврал машинууд дундаа хамгийн бага эсэргүүцлийн коэффициентүүдийн нэг.
Аэродинамикийг сайжруулахын тулд зөвхөн хэлбэрээр зогсохгүй хэд хэдэн “заль” хэрэглэсэн байна:
Урд талын “решётка” хэсгийг идэвхтэй жалюзи хааж/онгойлгоно (өндөр хурд дээр л бүрэн нээгдэнэ)
Доод хэсэгт хөдөлгөөнт элементүүд (зам дээр прижимная хүч нэмэгдүүлэхэд ажиллана)
Тохируулгатай арын спойлер
Хэмжээс
Урт: 5.09 м
Өргөн: 1.96 м
Тэнхлэг хоорондын зай: 3.04 м
Салон
Дотор тал нь бүрэн “дисплейн ертөнц”:
Приборын дэлгэц: 10.2 инч
Төв мультимедиа: 14 инч
Урд зорчигчийн дэлгэц: 14 инч
Хувилбарууд ба хүч
Шинэ AMG GT 4-Door Coupe хоёр хувилбартай:
GT55 4Matic+ — 816 м.х
GT63 4Matic+ — 1169 м.х
Хоёул 3 моторт схемтэй:
Ар талд 2 мотор
Урд мотор нь хурдасгал дээр л идэвхжинэ
Ар тэнхлэгт аксиаль-поток (axial-flux) төрлийн шинэ үеийн мотор хэрэглэсэн гэж мэдээлжээ. Энэ төрлийн мотор нь уламжлалт мотороос компакт , хөнгөн , мөн өндөр бүтээмжтэй байх давуу талтай.
Аккумулятор ба цэнэг
800V системтэй
Цилиндр хэлбэрийн эсүүдтэй аккумулятор
Нийт багтаамж: 106 кВт·ц
Нэг цэнэгээр явах зай: 700 км хүртэл
Хэт өндөр чадлын станцаар 10% → 80% хүртэл 11 минут цэнэглэнэ
Үйлдвэрлэл, үнэ
Шинэ Mercedes-AMG-ийн үйлдвэрлэл зун эхэлнэ. Үнэ одоогоор зарлаагүй ч “ер нь өндөр биш, бүр маш өндөр ” байх нь тодорхой гэнэ.
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
Mercedes-AMG GT 4 Door Coupe
2025 онды танилцуулсан концепц - Mercedes-AMG GT XX
2018 Mercedes-AMG GT 4 Door Coupe X290