Оросын нисгэгчгүй онгоц Румын улсын байгууламж болон иргэдэд анх удаа хохирол учруулжээ
ОХУ ын дрон буюу нисгэгчгүй онгоц Румын улсын нутагт нэвтэрч орон сууцны барилгыг оносны улмаас хоёр хүн шархаджээ nbsp Дайны хугацаанд Оросын дронууд Румыны нутагт хэд хэдэн удаа нэвтэрч байсан ч бодит хохирол учруулсан нь анхны тохиолдол болж байна nbsp НАТО болон Европын Холбооноос энэ хэргийг эрс шүүмжилсэн бол Украины
ОХУ-ын дрон буюу нисгэгчгүй онгоц Румын улсын нутагт нэвтэрч, орон сууцны барилгыг оносны улмаас хоёр хүн шархаджээ.
Дайны хугацаанд Оросын дронууд Румыны нутагт хэд хэдэн удаа нэвтэрч байсан ч бодит хохирол учруулсан нь анхны тохиолдол болж байна.
НАТО болон Европын Холбооноос энэ хэргийг эрс шүүмжилсэн бол Украины талаас "ОХУ Европт бодит аюул учруулж буйгаа дахин нотоллоо" хэмээн мэдэгджээ.
Румыны ерөнхийлөгчийн мэдээлснээр дрон анх Украины дээгүүр нисэж байхдаа агаарын довтолгооноос хамгаалах системд нь оногдож, чиглэлээ өөрчилсний улмаас Румыны нутагт унасан байж болзошгүй аж.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тухайн дрон үнэхээр Оросынх байсан эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Румыны онцгой байдлын албаны мэдээлснээр дроны тэсрэх төхөөрөмж бүхэлдээ дэлбэрч, орон сууцны барилгын 10 давхарт гал гарсан.
Румыны ерөнхийлөгч дроны дэлбэрэлтэд өртсөн орон сууцанд очжээ. Үүний улмаас хоёр хүн хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 70 орчим хүнийг барилгаас нүүлгэн шилжүүлсэн байна.
Румыны Батлан хамгаалах яам дронуудыг илрүүлсний дараа F-16 сөнөөгч онгоцнуудаа агаарт хөөргөсөн ч дрон ердөө дөрвөн минутын дотор орон сууцны барилгыг мөргөсөн аж.
Түүнчлэн Румыны арми Украины агаарын орон зай руу гал нээх эрхгүй байсан тул дроныг устгаж чадаагүй гэжээ.
Тус яамны мэдээлснээр дэлбэрсэн төхөөрөмж нь Ираны загвараас сэдэвлэн бүтээсэн Оросын Geran-2 (Shahed-136) төрлийн дрон байсан гэв.
Эх сурвалж: ВВС