Жефф Безосын пуужин туршилтын үеэр дэлбэрчээ
Жефф Безосын эзэмшдэг Blue Origin nbsp компанийн nbsp nbsp ldquo New Glenn rdquo пуужин Флорида мужид туршилтын үеэр дэлбэрчээ nbsp Тус компани олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд дэлбэрэлтийг ldquo хэвийн бус үзэгдэл rdquo гэж нэрлэжээ NASA гийн сарыг дахин зорих мөн ирэх хоёр жилийн дотор
Жефф Безосын эзэмшдэг Blue Origin компанийн “New Glenn” пуужин Флорида мужид туршилтын үеэр дэлбэрчээ.
Тус компани олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ, ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд дэлбэрэлтийг “хэвийн бус үзэгдэл” гэж нэрлэжээ.
NASA-гийн сарыг дахин зорих, мөн ирэх хоёр жилийн дотор саран дээр бааз байгуулах төлөвлөгөө эрсдэлд орох магадлалтай байна.
Жефф Безос X платформд энэ талаар бичихдээ компанийн бүх ажилтнууд аюулгүй, бэртэж гэмтээгүй гэсэн ч “маш хүнд өдөр байлаа” хэмээжээ.
АНУ-ын зүүн цагийн бүсийн оройн 21:00 цагт хийхээр төлөвлөсөн “hotfire” туршилт эхэлснээс хэдхэн секундын дараа асар том галт бөмбөлөг үүсэж, Кеннеди Сансрын төвийн хөөргөх тавцанг бүхэлд нь сүйтгэжээ. Дэлбэрэлтийн улмаас үүссэн улбар шар өнгийн гэрэл Форт Пирс хотоос ч харагдсан бөгөөд тус хот нь ослын газраас өмнө зүгт 185 км-ийн зайтай юм.