МИАТ: Токио чиглэлийн ОМ501, ОМ502 нислэгийг цуцаллаа
Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй Жанми хар салхины нөлөөгөөр 2026 оны зургаадугаар сарын 3 ны өдөр үйлдэх Улаанбаатар Токио Улаанбаатар чиглэлийн ОМ 501 болон ОМ 502 нислэгийг цуцалжээ Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК иас мэдээлснээр дээрх нислэгийн зорчигчдыг зургаадугаар сарын 4 ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг

Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины нөлөөгөөр 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр үйлдэх Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-иас мэдээлснээр, дээрх нислэгийн зорчигчдыг зургаадугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Тус компани цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан өөрчлөлтөд хүлээцтэй хандан ойлгож буй зорчигчдод талархал илэрхийлсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авах боломжтой.