Монголд анх удаа байгалийн хийн нөөцийг батлажээ
Jade Gas Holdings компани Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд байгалийн хийн нөөцөө батлуулан бүртгүүлжээ Тодруулбал тус компани Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг ашигт малтмалын нэгдсэн санд бүртгүүлсэн байна Ингэснээр анх удаа Монгол Улсад нүүрсний давхаргын хийн нөөц албан ёсоор батлагдав Mining Weekly д мэдээлснээр Тавантолгойн нүүрсний

“Jade Gas Holdings” компани Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд байгалийн хийн нөөцөө батлуулан бүртгүүлжээ. Тодруулбал тус компани Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг ашигт малтмалын нэгдсэн санд бүртгүүлсэн байна. Ингэснээр анх удаа Монгол Улсад нүүрсний давхаргын хийн нөөц албан ёсоор батлагдав.
"Mining Weekly"-д мэдээлснээр Тавантолгойн нүүрсний давхаргад олборлох боломжтой баталгаат болон магадлагдсан 165 сая шоо метр хийн нөөц бий хэмээн бүртгэж авсан байна. Бүртгэгдсэн бүс нь “Jade Gas Holdings” компанийн төслийн талбайн багахан хэсгийг хамарч байгаа юм. Тодруулбал нийт 60 км² талбай бүхий Улаан нуур бүсийн 4.2 км² хэсгийг хамруулжээ.
Одоо тус компани төслийн үйл ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулна. Энэ нь төслийн хамрах хүрээ, дэд бүтцийн зураг төсөл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, байгаль орчны менежментийн тал дээр хүлээх үүрэг, амлалтыг тодорхойлсон албан ёсны хөгжлийн зураглал болох юм.
Төлөвлөгөөг баталсны дараа “Jade Gas Holdings” ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх
боломжтой болно. Ингэснээр төсөл үнэлгээний шатнаас арилжааны бүтээн байгуулалт
болон үйлдвэрлэлийн хэмжээний байгалийн хийн олборлолтын шатанд шилжинэ.
Мөн ирээдүйд ашиглалтын лиценз
авах үйл явцыг дэмжих зорилгоор Jade компани байгаль орчин, нийгмийн нөлөөллийн
үнэлгээ болон шаардлагатай бусад зохицуулалтын материалыг боловсруулан
хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус
компани төслийн
эхний шатанд 175 хүртэлх
цооног өрөмдөж, шингэрүүлсэн
байгалийн хий (LNG) дотоодын
тээврийн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөж байна. Шаардлагатай
тохиолдолд уул уурхайн компаниуд болон аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглэгчдэд
нийлүүлэх боломжтой аж. Төслийн
хүрээнд нийтдээ 800 орчим цооног ухаж, 30 гаруй жилийн хугацаанд ашиглах
боломжтой гэж “Jade
Айы Holdings” үзэж байгаа юм.
Эх сурвалж : Mining Weekly