Ford: Hard top дээвэр нь хагарах/давхарга салгах эрсдэлтэй тул 16,000+ Bronco-г эргүүлэн татаж байна
Ford компани хатуу дээвэртэй hard top Ford Bronco загваруудын заримд нь дээврийн гаднах давхарга хагарах болон давхарга салж delamination болох асуудал илэрч болзошгүй тул нийт 16 200 ширхэг машиныг эргүүлэн татаж байна Ямар машинууд хамрагдах вэ 2021 ndash 2022 оны Bronco 2 хаалгатай болон 4 хаалгатай molded in color hard

Ford компани хатуу дээвэртэй (hard top) Ford Bronco загваруудын заримд нь дээврийн гаднах давхарга хагарах болон давхарга салж (delamination) болох асуудал илэрч болзошгүй тул нийт 16,200 ширхэг машиныг эргүүлэн татаж байна.
Ямар машинууд хамрагдах вэ?
2021–2022 оны Bronco
2 хаалгатай болон 4 хаалгатай
molded-in-color hard top (өнгө нь үйлдвэрээсээ “цутгамал” маягаар гарсан) дээвэртэй хувилбарууд
Тодруулбал:
2021 он: 15,045 ширхэг
2022 он: 1,155 ширхэг
Нийт: 16,200 ширхэг
Асуудал нь юу вэ?
Ford-ийн NHTSA-д өгсөн тайланд дурдсанаар үйлдвэрлэлийн явцад нийлүүлэгчийн процесс, тоног төхөөрөмжийн параметр -тэй холбоотой шалтгаанаар дээврийн панель “суларч”, улмаар:
хагарах
давхарга салж хууларх
магадлалтай болсон байна.
Эзэмшигчид:
Дээвэр дээр хууларч буй шинж
Явах үед салхины дуу нэмэгдэх
зэргийг анзаарч болох бөгөөд хүндэрвэл hard top-ын хэсэг тасарч унаад замын хөдөлгөөнд хаягдал/саад үүсгэх эрсдэлтэй.
Засвар шийдэл
Ford асуудалтай hard top-уудыг үнэгүйгээр шинээр сольж өгнө.
Дилерүүдэд мэдээлэл очсон.
Нөлөөлөлд орсон эзэмшигчдэд Ford 2026 оны 11-р сарын 5-нд мэдэгдэл захиа илгээнэ гэжээ.
Та шалгахыг хүсвэл
Өөрийн Bronco хамрагдсан эсэхийг:
Албан ёсны дилерээс асуух
NHTSA сайтаар VIN-ээр хайх
Ford-ийн үнэгүй дугаар: 1-866-436-7332 руу залгах
аргаар шалгаж болно.