2027 Rivian R2-ийн үнэ ил боллоо — шинэ EV SUV “үнэхээр дажгүй deal” харагдаж байна
Rivian ийн шинэ цахилгаан компакт SUV R 2 одоо хэрэглэгчийн сайтад конфиг сонголтоо тааруулж үзэх хийх боломжтой болж үүнтэй зэрэгцээд үнийн бүтэц нь илүү тодорхой боллоо R 2 нь брэндийн зах зээлийн хувийг өсгөх зорилготой ldquo олны хүртээл rdquo загвар гэж тайлбарлагдаж байна 3 хувилбар 3 үнэ Standard mdash 49

Rivian-ийн шинэ цахилгаан компакт SUV R2 одоо хэрэглэгчийн сайтад конфиг (сонголтоо тааруулж үзэх) хийх боломжтой болж, үүнтэй зэрэгцээд үнийн бүтэц нь илүү тодорхой боллоо. R2 нь брэндийн зах зээлийн хувийг өсгөх зорилготой “олны хүртээл” загвар гэж тайлбарлагдаж байна.
3 хувилбар, 3 үнэ
Standard — $49,985 (хамгийн хямд, 2027 онд нэмэгдэнэ)
Premium — $55,485 (энэ жил худалдаанд гарна)
Performance Launch Edition — $59,485 (энэ хаврын сүүлээр эхэлж ирнэ)
Тайлбар: $59,485 үнэ нь $1,495 хүргэлтийн төлбөр (destination fee)-ийг тооцсон дүн гэж нийтлэлд дурдсан.
1) Performance Launch Edition ($59,485) — хамгийн өндөр үнэ, хамгийн “бэлэн” багц
Энэ нь R2 цувралаас хамгийн түрүүнд худалдаанд гарах хувилбар.
Launch багцад :
Чирэх (towing) багц
Тусгай түлхүүр
Rivian-ийн Autonomy+ (дэвшилтэт жолоодлогын туслах багц) ашиглах эрх
Мөн зөвхөн энэ хувилбарт Launch Green тусгай өнгө захиалж болно — гэхдээ +$2,000 нэмэгдэнэ.
2) Premium ($55,485) — энэ жил гарна
Rivian-ийн хэлснээр энэ оны сүүлээр ирнэ.
Dual-motor AWD (хоёр моторт, бүх дугуйн хөтлөгч)
Rivian-ийн тооцоолсноор 330 миль явах зай
Сонголтууд:
20 инч обуд стандарт, 21 инч бол +$2,000
Дотор салон: хар стандарт, цайвар өнгө бол +$1,000
3) Standard ($49,985) — хамгийн боломжийнх (2027 онд)
Гэхдээ 2027 он хүртэл хүлээнэ.
Стандарт нь RWD (арын хөтлөгч)
AWD нэмбэл үнэ +$3,500 → $53,485
Хязгаарлалт:
Өнгөний сонголт арай цөөн
Tow package нь зөвхөн AWD-тэй үед боломжтой
Нэмэлтүүд:
Compact spare дугуй: +$705
Standard ба Premium дээр Autonomy+ нэг удаагийн төлбөрөөр нэмэх боломжтой: +$2,500