Будда төрхтэй социализм ба Приус унасан монголчууд
ОХУ ын нэрт блогч нийгмийн зүтгэлтэн гэрэл зурагчин бизнесмен Илья Александрович Варламов цахим хуудастаа хэдэн жилийн өмнө монголчуудын тухай бичсэнийг орчуулан хүргэж байна Больщевик оросын өгсөн ldquo Улаанбаатар rdquo нэрэнд Монголчууд дуртай Монгол улс нь дэлхийн хамгийн их нягтрал багатай улс орны нэг бөгөөд 1 км 2 д 2 оос

ОХУ-ын нэрт блогч, нийгмийн зүтгэлтэн, гэрэл зурагчин, бизнесмен Илья Александрович Варламов цахим хуудастаа хэдэн жилийн өмнө монголчуудын тухай бичсэнийг орчуулан хүргэж байна.
Больщевик оросын өгсөн “Улаанбаатар” нэрэнд Монголчууд дуртай!
Монгол улс нь дэлхийн хамгийн их нягтрал багатай улс орны нэг бөгөөд 1км2-д 2-оос илүүгүй хүн ногдож байна. Үүнийг эрс тэс уур амьсгалтай, газар нутгийн ихэнх нь цөл, уул тал ихтэй, хүн ам оршин амьдрах нөхцөл тааруу гэдгээр тайлбарлаж болно. Далайн түвшнээс дээш 1300-1500 метрийн өндөрт байрладаг Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн хотод тооцогддог. Москва, Астана, Хельсинк зэрэг хотоос илүү хүйтэн бөгөөд Улаанбаатарын жилийн дундаж хэм нь -0,4 юм. Улаанбаатар гэдэг нэрийг “Орос ах”-ын өгсөн нэр ба орчуулвал “Красный Богатырь”. Социализмын эрин зуунд авсан Улаанбаатар нэрэндээ монголчууд их дуртай. Киргизийн нийслэлийг соц үед хувьсгалч М.В.Фрунзийн нэрээр нэрлэсэн ч 1991 онд нийслэлийнхээ нэрийг сольж Бишкек болгосон. Молдав ч ялгаагүй Фрунзе районы нэрийг Огница, Украин Фрунзе мужийг гучаад жилийн өмнө Славяносербска гэж өөрчилснийг монголчууд мэдээгүй юу эсвэл тэднээс ч хоцрогдсон ард түмэн бололтой.
Монгол орны суурин газруудын ихэнх хэсэг нь монгол гэр, тойрсон хашаанаас бүрддэг учраас эзэмшигч нь хэзээ ч хамаагүй байгаа газраасаа нүүх боломжтой. “Лениний гудамж 1” гэх зэрэг ердийн хаягжилт ашиглах нь тохиромжгүй юм. Хүн амын овог, нэр ч ойлгомжгүй, асуудалтай. Монголчууд дээр үед ургийн овог, эцгийн нэр мөн өөрийн нэртэй байсан. Хувьсгалын дараа Зөвлөлтийн удирдагчид ургийн овгийг нь хориглож, монголчууд зөвхөн эцгийн нэр болон өөрийн нэртэй болжээ. Жишээ нь, Монголын анхны сансрын нисгэгчийг Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэж нэрлэдэг (хэрэв орос хэл рүү хөврүүлбэл Гуррагча). Эхний нэр нь эцгийн нэр, хоёр дахь нь өөрийнх нь нэр. Тэгэхээр Ж.Гүррагчаа гэж товчилж болно, харин “Жүгдэрдэмидийн Г” гэж огтхон ч болохгүй.
Монголын цэрэг арми нь цэрэг татлагын системтэй. Цэргүүд нэг жил алба хаадаг. Мөн албан ёсоор цэргийн алба хаахгүйгээр дүйцэх мөнгө төлөх боломжтой. Тийм ээ, та 3,7 сая төгрөг төрийн санд (91 мянган рубль) тушааж, чөлөөлөгдөж болно! Энэ тогтолцооны улмаас ядуу гэр бүлийн залуучууд армид алба хаадаг нь тодорхой юм. Монголчуудын уламжлалт сууцыг “юрта” гэж дуудах нь буруу. Монголдоо “гэр” гэж нэрлэдэг. “Юрта” гэдэг нь түрэг үг юм. Жишээлбэл, Татар, Башкур хэлэнд “йорт” гэдэг үг байшин, гэр гэж байгаа юм байна лээ. Ерөнхийдөө Монголд олон сонин мухар сүсэг байдаг, тэдний зарим нь Чингис хааны үеэс хойш ч улбаатай. Жишээлбэл, та цайны үлдэгдлийг асгах хориотой, ясыг дуустал мөлжөөгүй бол хаяж болохгүй, зүүн гараараа ямар нэг юм өгч болохгүй гэх мэт. Улаанбаатарын төвд бидэнд ойрхон манай “Сталинист хэв маягийн” олон барилга баригдсан. Энэ нь бүх зүйл эктикикизм, үндэсний сэдэлтэй нео-сонгодог үзэл санаа, тэр ч байтугай дайны өмнөх “Art Deco” ч байсаар байна. Архитектурын хувьд Улаанбаатар ерөнхийдөө Зөвлөлт засгийн колонийн нийслэл юм. Зөвлөлтийн хотуудын адил нийтлэг энгийн төлөвлөгөөтэй боловч архитекторууд дээр бусад колони улсуудын адил (мэдээжийн хэрэг зөвлөлт биш,) мөнгөн дээрээ нэлээн нарийлсан харагдана. Тиймээс барилгууд нь манайх шиг дотно ч гэлээ ядуухан, царай алдсан харагдана. Улаанбаатар хот нь тэр чигээрээ ЗХУ-ын ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, хуучин ЗХУ-ын гадна талд байсан цорын ганц хот юм. Энэ нь байшин барилгаас эхлээд зогсохгүй гудамж, талбай, ордон гэх зэрэг бусад бүх зүйлсийн зохион байгуулалтаас мэдрэгдэнэ.
Монголд чухал гэж тооцогдож байгаа юм бүхэнд Чингис хааны нэрийг оролцуулна. Энэ нь гол төв талбайд л хэрэгжсэнгүй. 2013 онд төв талбайг Чингис хаан нэрээр сольсон боловч гурван жилийн дараа шүүх нэрийг нь өөрчлөхийг хууль бус гэж үзсэн. Өмнө нь Засгийн газрын барилга ийм байдалтай байсан бөгөөд талбай нь 1921 оны Монголын больщевик удирдагч Сүхбаатарын нэртэй байсан.
Монгол дахь Оросын ЭСЯ-нд ямар залхуу дипломат ажилтнууд ажиллаж байгааг та эндээс харж болно. Монголын нийслэл хотын гол гудамжинд тэд мэдээллийн самбартай. Тэд тэнд юу ч нийтэлж, ямар ч мэдээлэл тавьж болно. Гэвч тэд юу хийдэг бэ? Орос хэл дээр хэдхэн өрөвдмөөр постер! Яагаад, яг юу болохгүй байгаа юм бэ? Тийм ээ, Монголд хэн ч одоо орос хэл мэддэггүй. Бүр хэн ч… Тэр ч байтугай хөгшчүүд ч мөн адил мартсан. Улаанбаатарын оршин суугчдын 99 хувь нь ойлгодоггүй хэл дээр эдгээр ашиггүй зурагт хуудас хэнд хэрэгтэй байгааг Элчин сайд л мэдэж байгаа байх! Монголын залуус англи хэл сурахын төлөө тэмүүлж, зарим нь төгс мэддэг! Тэдний залуу үеийг өөд нь татаж чадсан хэдэн зуун гадаадаас ирсэн англи хэлний багш нар бий болсон.
Тэнгэр баганадсан Хятадын барилгуудын ард Зөвлөлтийн орднууд алга болж байна. Зайсан-Толгойн орой дээр ЗХУA-ын дайчдад зориулсан дурсгалын хөшөө сүндэрлэдэг. Орчин үеийн Улаанбаатар Зөвлөлтийн хотуудтай төсгүй болох байх. Ерөнхийдөө, хүн ам цөөтэй энэ улсад замын түгжрэл байна гэж огт толгойд багтсангүй! Өглөөнөөс эхлээд нийслэлийн өргөн уудам зам бүхэлдээ таг гацдаг. Замын түгжрэлийн шалтгаан нь утгагүй… Эвгүй, тохь тух муутай энэ хотод машин худалдаж авахыг өдөөн хатгаж сурталчилдаг. Авто машин өмчлөх эрх маш хямд. Цэвэрхэн ая тухтай нийтийн тээврийн хомсдолтой. Ямар ч нэгдсэн төлөвлөгөө, зохион байгуулалтгүй байрласан орон сууцны барилгууд. Үр дүнд нь боломжит зай талбайнаас хэтэрсэн маш олон автомашин.
Монгол бол “Приусын” орон юм!
Дэлхийн ямар ч улсад Монгол шиг ийм их олон тооны “Приус” машин байдаггүй. Яагаад ийм болчихов оо? “The Economist” сэтгүүлд өгүүлснээр, Монголд импортолж буй автомашины 60 хувь нь хайбрид бөгөөд тэдний дийлэнх нь “Toyota Prius 20, 30, 40, 41” юм. Мэдээжийн хэрэг, монголчууд байгаль орчны талаар маш их санаа зовж байгаа шалтгаан нь тодорхой.
Нэгдүгээрт, Монгол дахь “Prius”-ын үнэ манайд байдаг эдэлж байсан ВАЗ-тэй нэн тэнцүү. Яагаад тийм үнэтэй байдаг вэ гэхээр Японд гурван жилээс дээш настай машинууд өндөр өртөгтэй аюулгүй байдлын шалгалт хийдэгтэй холбоотой. Ихэнх япончууд аюулгүй байдлыг баталгаажуулахын оронд машинаа зарах сонирхол илүү байдаг. Гурван жил эдэлсэн эдгээр хямд “Приус” машиныг монголчууд баяртайгаар худалдаж авдаг. Үүнээс гадна 2016 оны зургадугаар сараас эхлэн Японоос шинэ машин импортлох гаалийн татварыг хүчингүй болгосон, мөн 3-аас доош жил явсан Японы автомашинд татвар ногдуулахаа зогсоожээ.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр Япон эзэн нь “Prius” машинаа хоёр жил хагас эдэлсний дараа Монгол руу хэрхэн хурдан борлуулах талаар бодож эхэлдэг бөгөөд мэдээж монголчууд үүнд их баярладаг. Үүнээс гадна монголчууд “Prius”-ын хэмнэлтэд татагддаг. Монголд литр АИ-95 нь 60 орчим рубль байдаг. Энэ нь маш үнэтэй бөгөөд хайбрид приус нь бусад хайбридуудтай харьцуулахад дунджаар хоёр дахин бага буюу 100 км-т 4-6 литр зарцуулдаг. Хаа сайгүй “Приус”.
Улаанбаатарын эрх баригчид замын түгжрэлийг багасгахыг хичээж байгаа ч хангалтгүй харагдаж байна. Уулзварууд дээр “шар тэмдэглэл” хийсэн бөгөөд дээр нь зогссон тохиолдолд торгоно. 1975 онд Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. “ЗХУ”-ын Улаанбаатар хот нь 400 мянган хүн амтай, 10 мянган автомашинд зориулагдаж байсан.
Өнөөдөр хотод 1.7 сая хүн амьдардаг бөгөөд 600 мянган машин өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог (бараг хагас сая хүн бүртгэгдсэн). Тиймээс монголчууд нийслэлдээ Бээжингийн жишээг авч дугаарын хязгаарлалт тавьж хөдөлгөөнд оролцдог болжээ. Нийтийн тээврийн зориулалтад тусгай эгнээ байдаг боловч тэдгээрийг соц үед барьсан болохоор одоо үед яаж нийцэх билээ. Үе үеийн нийслэлийн удирдагчдын хувьд эхлээд замаа өргөсгөх, олон уулзвар гарц барих ухаан байгаагүй дэг. Улаанбаатарт төмөр замаар явдаг нийтийн тээвэр байдаггүй нь харамсалтай.
Автобус нь ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд шинээр юу ч хийгдэхгүй байна. Үүний үр дүнд оргил цагт хэн ч хаашаа ч явах боломжгүй. Нийтийн тээвэр дүүрэн хүнтэй түгжрээд л зогсож байна! Хэрвээ монголчууд нийслэлдээ тэнгэр баганадсан барилга байгууламж барихаар шийдсэн бол төмөр замаар явдаг нийтийн тээвэртэй болох шаардлагатай байсан. Хүмүүс хэрхэн чөлөөтэй зорчих вэ?
Өөр нэгэн зөрчил нь замын хөдөлгөөний дүрмээ баримтлах тун дургүй. Гудамж талбайд Зөвлөлтийн үед байсан зохицуулагчид харагдаж байна. Энэхүү зохицуулагч нь зохицуулахаасаа илүү гай болж байгаа нь илт юм. Яагаад гэдгийг одоо би тайлбарлана. Замын цагдаа уулзвар дээр зогсож байна. Тэрбээр замын бүх дүр зургийг бүхлээр харах боломжгүй. Нөгөө талын эгнээ зам дээр юу болж байгааг тэр мэдэхгүй, тэр ч байтугай 10 м зайд юу болж байгааг харахгүй байна. Тэрээр бүх машиныг өөр бусад уулзвар луу хурдан явуулахыг бодно. Эндээс тулгарч буй асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь харагдана. Орчин үеийн хотуудад гэрлэн дохиог компьютержсэн байдлаар зохицуулдаг болжээ. Бүх систем автомат болсон. Энэ гартаа модтой замын цагдаагийн хэрэг байна уу? Гэхдээ бас ч гэж цагдаа нар нь орчин үеийн загварлаг дүрэмт хувцастай юм гээч!