Петровис Групп “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв”-ийг санаачлан ашиглалтад орууллаа
Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпорацитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 28 р хороонд гэр хорооллын иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв төслийг хэрэгжүүлж ашиглалтад орууллаа Нээлтийн арга хэмжээг төслийг санаачлагч Петровис Групп Улаанбаатар хөгжлийн корпораци ХК төслийг хэрэгжүүлэгч Улаанбаатар нийтийн үйлчилгээ компани төслийн хамтрагч НҮБ

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпорацитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд гэр хорооллын иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа.
Нээлтийн арга хэмжээг төслийг санаачлагч Петровис Групп, Улаанбаатар хөгжлийн корпораци ХК, төслийг хэрэгжүүлэгч Улаанбаатар нийтийн үйлчилгээ компани, төслийн хамтрагч НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн төлөөллүүд хамтран нээж, бэлгэдлийн тууз хайчилснаар үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.
Петровис Группийн Хөрөнгө удирдлагын газрын захирал, Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвийн захирал А.Хүдэр-Эрдэнэ:
“Бид зөвхөн нэг барилга барих бус, иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах, эрүүл ахуй, тав тух, аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүл, хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх цогц орчныг бий болгохыг зорьсон. Шинээр ашиглалтад орж буй энэхүү төв нь олон жилийн турш оршин суугчдын хэрэгцээнд үйлчилж, хамтдаа хөгжих эерэг орчин бүрдүүлж, гэр бүлийн хөгжилд хувь нэмэр оруулах үнэ цэнтэй орон зай болно гэдэг найдаж байна” хэмээв.
Арга хэмжээнд төслийн хүрээнд үйлчилгээ авах боломж бүрдэж буй Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэд, хүүхэд багачууд өргөнөөр оролцож, шинэ төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нээлтийн үеэр иргэдэд зориулсан олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд урлагийн тоглолт, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт хөтөлбөрүүд, үлгэрийн баатруудтай уулзалт, зургийн уралдаан, сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд хүүхэд багачуудын талархлыг хүлээв.