Toyota Lexus-ийн шинэ цахилгаан автомашины төслийг цуцаллаа
Toyota Motor компани Lexus LF ZC шинэ цахилгаан автомашины төслийг цуцалсан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ Уг загварын хөгжүүлэлт бараг бүрэн дууссан үед энэхүү төслийг цуцалсан байна Төслийг хаах шийдвэрийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурлаар гаргасан бөгөөд уг хурлаар LF ZC ийг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө оруулалтыг анх хэлэлцэж байжээ

Toyota Motor компани Lexus LF-ZC шинэ цахилгаан автомашины төслийг цуцалсан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Уг загварын хөгжүүлэлт бараг бүрэн дууссан үед энэхүү төслийг цуцалсан байна.
Төслийг хаах шийдвэрийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурлаар гаргасан бөгөөд уг хурлаар LF-ZC-ийг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө оруулалтыг анх хэлэлцэж байжээ.
Toyota-гийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Юки Накажима хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, LF-ZC нь хамгийн сүүлийн үеийн технологиор баялаг цахилгаан автомашин байхаар төлөвлөгдөж байсан гэжээ. Тухайлбал, түүний даацын элементүүдийн бүтцэд GigaCast хэмээх шинэлэг технологиор хийгдсэн хөнгөн хайлшин цутгамал эд ангиудыг өргөнөөр ашиглахаар төлөвлөж байсан. Түүнчлэн, цахилгаан хөдөлгүүрийн системийн хэмжээг багасгасан эд ангиудыг ашиглахаар байжээ.
Накажима төслийг хаасан шалтгааныг шууд дэлгээгүй байна. Магадгүй, автомашины өртөг хэт өндөр байсан эсвэл Toyota ийм төрлийн цахилгаан автомашины эрэлт хэрэгцээнд итгэлгүй байсан байх.
Гэсэн хэдий ч Lexus LF-ZC-ийн хөгжүүлэлтийн үр дүнг дараагийн шинэ автомашины төслүүдэд бүхэлд нь биш ч хэсэгчлэн ашиглах болно.
Toyota-гийн дэд ерөнхийлөгч тэмдэглэхдээ, LF-ZC-ийн хөгжүүлэлтэд оролцсон олон мэргэжилтнүүд төслийг хаасан тухай мэдээг нулимстай хүлээн авсан нь тэд энэ төсөлд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсантай холбоотой гэжээ.
Сануулахад, LF-ZC-ийн туршилтын загварыг 2023 оны намар Токиогийн олон улсын авто шоунд танилцуулж байсан. Уг машин 4.75 метр урттай бөгөөд гайхалтай гөлгөр хийцтэй (агаарын эсэргүүцлийн илтгэлцүүр Cd – 0.2) байсан. Цуврал үйлдвэрлэлийн LF-ZC загвар нь нэг удаагийн бүрэн цэнэгээр 1000 км хүртэл зам туулах боломжтой байх ёстой гэж таамаглаж байжээ.