Bring a Trailer сайтад тавигдсан 2017 оны Mercedes-AMG G65 6x6
Дайны хөлд үлдсэн цорын ганц V 12 хөдөлгүүртэй Mercedes G 65 6 x 6 дуудлага худалдаанд гарлаа Зарим автомашин техникийн үзүүлэлтээрээ алдартай байдаг бол зарим нь түүхээрээ домог болдог Харин энэ 2017 оны Mercedes AMG G 65 6 x 6 хоёрынх нь аль аль нь Анх АНУ ын зах зээлд

Дайны хөлд үлдсэн цорын ганц V12 хөдөлгүүртэй Mercedes G65 6x6 дуудлага худалдаанд гарлаа
Зарим автомашин техникийн үзүүлэлтээрээ алдартай байдаг бол зарим нь түүхээрээ домог болдог. Харин энэ 2017 оны Mercedes-AMG G65 6x6 хоёрынх нь аль аль нь.
Анх АНУ-ын зах зээлд зориулан үйлдвэрлэгдсэн G65 AMG загвар дээр суурилсан энэхүү өвөрмөц машин нь дэлхий дээрх цорын ганц V12 хөдөлгүүртэй, 6 дугуй хөтлөгчтэй G-Class гэж тооцогдож байна.
Уг төслийг Украины Житомир мужид байрлах Jeep Monsters компани хэрэгжүүлж байсан бөгөөд 2022 онд Оросын цэрэг Украины нутагт халдан довтлох үед бүтээн байгуулалт нь дөнгөж хагас дууссан байжээ.
Дайны хөлд нэрвэгдсэн бүс нутагт байсан энэхүү аварга машиныг эзэд нь контейнерт нууж, бүр чиргүүлээ эвдтэл нь далдалсан гэдэг. Аз болоход Украины зэвсэгт хүчин тухайн бүс нутгийг эргүүлэн чөлөөлсний дараа төслийг үргэлжлүүлэн дуусгаж чадсан бөгөөд өнөөдөр энэ машин АНУ-д аюулгүй хүргэгдээд байна.
Үндсэндээ энэ бол аль хэдийн тансаг, онцгой ангилалд багтдаг G65 AMG-ийн бүр ч туйлширсан хувилбар юм. Mercedes-AMG үйлдвэрээсээ гарахдаа л гар аргаар угсарсан 6.0 литрийн багтаамжтай хос турботой V12 хөдөлгүүртэй байсан бөгөөд ийм хөдөлгүүрийг G-Class-т суурилуулна гэдэг өөрөө л галзуу санаа байв.
Сонирхолтой нь Mercedes-AMG өөрсдийн алдарт G63 6x6 загвартаа хүртэл V12 хөдөлгүүр тавьж зүрхлээгүй. Харин Jeep Monsters энэ хязгаарыг бүрэн давж чаджээ.
Шинээрээ байхдаа энэхүү V12 хөдөлгүүр 621 морины хүч, 1000 Нм-т дөхөх 738 lb-ft эргүүлэх хүч гаргадаг байсан. Хөдөлгүүр нь 7 шатлалт автомат хурдны хайрцаг, бага араатай дамжуулгын системтэй хосолсон.
Мэдээж энэ машин бартаат замд зориулагдсан бүх тоноглолтой. Portal axle, хамгаалалтын хуяг, бүх дугуйн түгжээтэй дифференциал зэрэг нь жинхэнэ оффроуд машин болохыг нь харуулна.
Гэхдээ үнэндээ энэ машины гол зорилго нь уул хад даван туулах биш.
Харин хүмүүсийг алмайруулах.
Solarbeam Yellow шар өнгө, хром эд ангиуд, асар том хэмжээ, Brabus-ийн нүүрстөрөгчийн файбер өргөтгөсөн кузов, аварга шноркель гээд хаана ч очсон бүх хүний харцыг булаах зориулалттай мэт.
Зохиогчийн хэлснээр энэ машиныг замын хажууд зогсооход зөвхөн ойр орчмын хүмүүс төдийгүй Олон Улсын Сансрын Станц дээрх сансрын нисэгчид хүртэл сансраас харж чадах хэмжээний нүд булаам аж.
Салоны хувьд ч мөн адил хэт тансаг. Карбон оруулгууд, арьсан бүрээс, Harman Kardon аудио систем, хойд суудлын энтертайнмент багц зэрэг G-Class-ийн дээд зэрэглэлийн бүх тоноглол бий.
Тэр ч байтугай дугуйн даралтыг жолоочийн суудлаас удирдах төвлөрсөн системтэй. Гэхдээ одоогоор зөвхөн үзүүлэнгийн зориулалтаар ажиллаж байгаа гэнэ.
Тансаг уу? Маш.
Хэтрүүлэгтэй юу? Гарцаагүй.
Сонирхолтой түүхтэй юу? Эргэлзээгүй.
Дайны үеэр контейнерт нуугдаж үлдсэн, дэлхий дээрх цорын ганц V12 хөдөлгүүртэй G65 6x6 өнөөдөр дахин олны өмнө гарч ирээд байна.
Дуудлага худалдаа зургадугаар сарын 12-нд өндөрлөнө.