Apple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа
Apple компани Worldwide Developers Conference WWDC арга хэмжээний үеэр дараагийн үеийн Apple Intelligence хиймэл оюун ухаанд суурилсан шинэ Siri AI хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах шинэ хэрэгслүүд болон үйлдлийн системүүдийн томоохон шинэчлэлүүдээ танилцууллаа Эдгээр функц нь i OS 27 i Pad OS 27 mac OS 27 watch OS 27 vision OS
Apple компани Worldwide Developers Conference (WWDC) арга хэмжээний үеэр дараагийн үеийн Apple Intelligence, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ Siri AI, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах шинэ хэрэгслүүд болон үйлдлийн системүүдийн томоохон шинэчлэлүүдээ танилцууллаа.
Эдгээр функц нь iOS 27, iPadOS 27, macOS 27, watchOS 27, visionOS 27, tvOS 27 үйлдлийн системүүдэд нэвтрэх бөгөөд Apple-ийн төхөөрөмжүүдийг илүү хурдан, найдвартай, хэрэглэхэд хялбар болгох зорилготой аж.
Apple-ийн танилцуулсан Siri AI нь одоогоор Siri-ийн хамгийн том шинэчлэл гэж тооцогдож байна. Шинэ Siri нь:
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, мессеж, мэйл, зураг зэрэг мэдээллээс хайлт хийх
Аппликэйшнүүд хооронд үйлдэл хийх
Дэлгэц дээр харагдаж буй контенттой холбоотой асуултад хариулах
Интернэтээс бодит цагийн мэдээлэл авч боловсруулах зэрэг чадвартай болжээ.
Мөн Siri-д зориулсан тусдаа аппликэйшн бий болох бөгөөд өмнөх яриануудыг хадгалж, бүх Apple төхөөрөмжүүдийн хооронд iCloud-аар холбогдох боломжтой аж.