Зам тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд болно
Зам тээврийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 15 16 17 ны өдрүүдэд Д Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана nbsp Өдөрлөгийн үеэр Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ аас иргэд та бүхэнд доорх үйлчилгээг үзүүлнэ nbsp Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ Импортын бүртгэл шилжилт хөдөлгөөн улсын дугаар хадгалах хадгалсан дугаар олгох улсын дугаар

Зам тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" 06 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Өдөрлөгийн үеэр "Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ-аас иргэд та бүхэнд доорх үйлчилгээг үзүүлнэ.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ
Импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, улсын дугаар хадгалах, хадгалсан дугаар олгох, улсын дугаар солих, гэрчилгээ нөхөж олгох, солих, гээгдүүлсэн төмөр дугаар олгох, тээврийн хэрэслийн лавлагаа олгох
Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, зөвлөмж өгөх
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн явуулын тоног төхөөрөмжөөр хийх
Жуулчин тээврийн үйлчилгээ таних тэмдэг олгох
Хөдөлгөөний удирдлага хяналтын төвийн үйл ажиллагааны талаар танилцуулах
Хэмжилзүйн лабораторийн үйл ажиллагааг танилцуулах
Шинэ болон хуучин тээврийн хэрэгслийн үзэсгэлэн гаргах
Иргэдийн санал хүсэлт, гомдол хүлээж авах
Иргэд, олон нийтээс үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлээр сэтгэл ханамжийн судалгаа авах
Автотээврийн салбарын үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх