Хятадын Xpeng компани БНХАУ-д жолоочгүй таксины үйлчилгээ нэвтрүүлнэ
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng компани энэ оны хоёрдугаар хагаст БНХАУ ын томоохон хотуудад жолоочгүй таксины үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна Энэхүү үйлчилгээнд бүрэн автомат удирдлагын системтэй автомашинууд ашиглагдах юм Тусгай таксинуудыг Xpeng GX цуврал кроссоверуудын суурин дээр үйлдвэрлэх ажээ Эхний хагас жилд автомашинууд туршилтын горимоор ажиллах бөгөөд автопилотын систем доголдох

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng компани энэ оны хоёрдугаар хагаст БНХАУ-ын томоохон хотуудад жолоочгүй таксины үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү үйлчилгээнд бүрэн автомат удирдлагын системтэй автомашинууд ашиглагдах юм. Тусгай таксинуудыг Xpeng GX цуврал кроссоверуудын суурин дээр үйлдвэрлэх ажээ.
Эхний хагас жилд автомашинууд туршилтын горимоор ажиллах бөгөөд автопилотын систем доголдох тохиолдолд жолоодлогыг гартаа авах инженер жолоочийн ард суух юм. Тус компани системийн бүх боломжит алдааг бүрэн арилгаж, 2027 оны эхээр жолоочгүй автомат таксины үйлчилгээг бүрэн хэмжээгээр эхлүүлэхээр тооцоолж байна.
Xpeng GX нь тус компанийн хамгийн сүүлийн үеийн загвар юм. Энэхүү кроссовер нь тоноглолоос хамаарч зургаа эсвэл долоон хүний суудалтай гурван эгнээ суудлыг санал болгодог. Цахилгаан автомашин нь 367-585 морины хүчтэй, бүх дугуйн хөтлөгчтэй эсвэл хойд дугуйн хөтлөгчтэй хурдны хайрцаг, 110 кВт*ц хүртэлх багтаамжтай батерейгаар тоноглогдсон байна.
Стандарт хувилбарт GX нь 4-р түвшний автопилотын системтэй бөгөөд Xpeng-ийн өөрийн хөгжүүлсэн микрочип ашигладаг, 3000 TOPS тооцоолох хүчин чадалтай процессор дээр суурилсан байна.
Одоогийн байдлаар зорчигч урсгалаараа хамгийн том бүрэн автомат таксины үйлчилгээ бол дижитал аварга Baidu-ийн 2025 оноос хойш Хятадад ажиллаж буй Apollo Go юм.