«Урал» залууст зориулсан хямд мотоцикл танилцууллаа
Ирбитийн мотоциклийн үйлдвэрийг эзэмшдэг Ural Motorcycles компани цоо шинэ бүтээгдэхүүн болох залууст зориулсан хямд үнэтэй хажуугийн тэргэнцэр бүхий Ural Neo 500 мотоциклийг танилцууллаа Энэхүү шинэ бүтээгдэхүүнийг Орост ч ИМЗ ийн салбар үйлдвэр байдаг Казахстанд ч үйлдвэрлэхгүй Neo 500 г Хятадад түнш компани болох Yingang ийн үйлдвэрлэлийн хүчин чадал дээр үйлдвэрлэхээр

Ирбитийн мотоциклийн үйлдвэрийг эзэмшдэг Ural Motorcycles компани цоо шинэ бүтээгдэхүүн болох, залууст зориулсан хямд үнэтэй, хажуугийн тэргэнцэр бүхий Ural Neo 500 мотоциклийг танилцууллаа.
Энэхүү шинэ бүтээгдэхүүнийг Орост ч, ИМЗ-ийн салбар үйлдвэр байдаг Казахстанд ч үйлдвэрлэхгүй. Neo 500-г Хятадад, түнш компани болох Yingang-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал дээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Neo 500-г сонгодог Урал мотоциклоос илүү ашиглахад хялбар мотоцикл хэмээн тодорхойлж байна. Уг шинэ бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд (мэдээж улирлын чанартай) ашиглахад тохиромжтойг онцолжээ. Neo 500 нь 500 куб см багтаамжтай, 35 морины хүчтэй, ус хөргөлттэй бензин хөдөлгүүртэй.
Урал мотоциклийн гол зах зээл болсон барууны орнуудад энэхүү «таван зуут» нь ойролцоогоор 15 мянган ам.доллар (1.2 сая рубль) үнэтэй байх юм. Харьцуулбал, АНУ-д хамгийн хямд сонгодог Ural Gear-Up Base одоогоор 20 мянган ам.доллараас (1.6 сая рубль) эхлэх үнээр санал болгогдож байна.
Ural Neo 500-ийн худалдааг 2026 оноос эхлүүлнэ гэж амлажээ.