BMW-ийн тэргүүн солигдов
Германы BMW концернийн Захирлуудын зөвлөлийн даргаар Милан Неделькович томилогдлоо Тэрээр сүүлийн долоон жил BMW г удирдсан Оливер Ципсег энэ албан тушаалд нь залгамжилж байна Ципсегийн гавьяа гэвэл компани нь зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч болон хувираагүй хэрнээ салбарын чиг хандлагаас хоцроогүй юм Одоо BMW нь өөрийн каталогууддаа уламжжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй

Германы BMW концернийн Захирлуудын зөвлөлийн даргаар Милан Неделькович томилогдлоо. Тэрээр сүүлийн долоон жил BMW-г удирдсан Оливер Ципсег энэ албан тушаалд нь залгамжилж байна.
Ципсегийн гавьяа гэвэл, компани нь зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч болон хувираагүй хэрнээ салбарын чиг хандлагаас хоцроогүй юм. Одоо BMW нь өөрийн каталогууддаа уламжжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй машинууд, цэнэглэдэг эрлийз машинууд болон цэвэр цахилгаан автомашинуудыг зэрэг санал болгож байна.
Ципсегийн үед BMW нь шинэ i — Neue Klasse платформд 10 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүн дээр суурилсан анхны загварууд болох i3 седан болон iX3 кроссовер аль хэдийн зах зээлд гарчээ. Тус компани мөн гурван тивд байрлах таван батерей үйлдвэрлэх үйлдвэр барьсан байна.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд BMW-ийн бизнес тийм ч сайн байгаагүй. Түүний хамгийн том зах зээл болох Хятадад Германы концерн 2025 онд 625 527 ширхэг BMW болон Mini автомашин борлуулсан нь 2024 оныхоос 12,5%-иар бага үзүүлэлт юм. 2026 оны эхээр тус компани БНХАУ-ын хэрэглэгчдэд эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд томоохон хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн байна.
Оливер Ципсе одоо 62 настай бөгөөд сүүлийн 35 жил ажилласан BMW-ийн бүтцээс гарч байна.
Түүнийг Захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалд залгамжилж буй Милан Неделькович нь Герман хүн ч биш, тэрээр 1969 онд Югославт төрсөн, үндэс угсаагаар хорват хүн юм. Неделькович Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Аахены Рейн-Вестфалийн Техникийн Их Сургууль, дараа нь АНУ-ын Массачусетсийн Технологийн Институтийг төгссөн. Тэрээр 1993 оноос хойш BMW-д ажиллаж, 1999 оноос хойш удирдах албан тушаал хашиж байна. Сүүлийн долоон жил Милан нь BMW-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж, концернийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцаж байжээ.