ВАЗ-ын тэргүүн Mercedes-ээр явахаа больжээ
ВАЗ ын тэргүүн Максим Соколов албан ёсны арга хэмжээнд Mercedes V Class аар ирэхээ больжээ Өнөөдөр Москвад болсон Оросын Машин үйлдвэрлэгчдийн холбооны их хуралд тус топ менежер өөрийн авто үйлдвэрийн бүтээгдэхүүн болох уртасгасан Aura машинаар иржээ Мөн энэ машинаараа буцсан байна Түүний машиныг сольсныг баталсан бичлэгийг сэтгүүлч Александр Юнашев нийтэлжээ

ВАЗ-ын тэргүүн Максим Соколов албан ёсны арга хэмжээнд Mercedes V-Class-аар ирэхээ больжээ. Өнөөдөр Москвад болсон Оросын Машин үйлдвэрлэгчдийн холбооны их хуралд тус топ-менежер өөрийн авто үйлдвэрийн бүтээгдэхүүн болох уртасгасан Aura машинаар иржээ. Мөн энэ машинаараа буцсан байна. Түүний машиныг сольсныг баталсан бичлэгийг сэтгүүлч Александр Юнашев нийтэлжээ.
Гуравдугаар сард нэгэн бичлэг олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Уг бичлэгт Соколов телевизийн сэтгүүлчид богино ярилцлага өгснийхөө дараа бизнес ангиллын Mercedes-Benz V-Class машинд суугаад яваад өгсөн юм.
Aura нь Lada загварын тэргүүлэх загвар бөгөөд 4.7 метрийн урттай седан юм. Энэ нь 1.8 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй.