Nissan Японы зах зээлд зориулсан шинэ Kicks загвараа танилцууллаа
Nissan Motor компани 6 р сарын 17 нд Японы дотоодын зах зээлд зориулсан хоёр дахь үеийн Kicks субкомпакт кроссовер загвараа танилцууллаа Японы хувилбарын гаднах дизайн нь 2024 оны хавар танилцуулагдсан Хойд Америкт зориулсан Kicks P 16 загвартай ижил байна Хоёр дахь үеийн Kicks ийн онцлог шинжүүд нь налуу дээврийн шугам

Nissan Motor компани 6-р сарын 17-нд Японы дотоодын зах зээлд зориулсан хоёр дахь үеийн Kicks субкомпакт кроссовер загвараа танилцууллаа.
Японы хувилбарын гаднах дизайн нь 2024 оны хавар танилцуулагдсан Хойд Америкт зориулсан Kicks P16 загвартай ижил байна. Хоёр дахь үеийн Kicks-ийн онцлог шинжүүд нь налуу дээврийн шугам, их биеийн хажуу тал дахь хэвтээ хатуулаг хавирга, L хэлбэрийн блок гэрлийн тохиргоо юм. Нэмж дурдахад, дээврийг их биеийн бусад хэсгээс ялгаатай өнгөөр тодотгож өгсөн байна.
Японд энэхүү шинэ загварыг зөвхөн цуваа эрлийз хөдөлгүүрийн систем болох e-Power хувилбараар санал болгоно. Бүтэцдээ «5-ыг 1-д» цахилгаан хөдөлгүүр ашигласан бөгөөд энэ нь нэг блок дотор хөтлөх мотор, генератор, инвертер болон хоёр редуктор багтсан гэсэн үг юм. Энэ нь эд ангиудыг аль болох авсаархан болгож, салоны ашигтай зайг нэмэгдүүлэх боломжийг олгосон. Батерейг генератороор цэнэглэхэд 1.4 литрийн HR14DDe бензин хөдөлгүүр ашигладаг.
Кроссовер нь урд дугуйн хөтлөгчтэй эсвэл бүх дугуйн хөтлөгчтэй байна. Бүх дугуйн хөтлөгчтэй хувилбарт арын тэнхлэгт тусдаа цахилгаан мотортой e-4orce систем суурилуулсан.
Японд зориулсан шинэ Kicks-ийн урт, өргөн, өндөр нь харгалзан 4365, 1800, 1615 мм, тэнхлэг хоорондын зай нь 2655 мм, газраас тээш зай нь 170 мм байна.
Урд дугуйн хөтлөгчтэй хувилбарын хөтлөх цахилгаан моторын хүч нь 105 кВт (143 морины хүч), эргүүлэх момент нь 315 Нм байна.
Бүх дугуйн хөтлөгчтэй хувилбарт 50 кВт (68 морины хүч)-ийн арын цахилгаан мотор нэмэгдэнэ.
Японд энэхүү шинэ загвар нь 2,999,700 иенээс (ойролцоогоор 1.4 сая рубль) эхлэх үнэтэй байна.