Honda N-Box загварыг шинэчлэв
Honda Motor компани N Box кей карын шинэчлэгдсэн хувилбарын зургуудыг нийтэлжээ Энэхүү өөрчлөлт нь тус загварын Custom болон Joy гэсэн хоёр хувилбарт нөлөөлсөн байна Хоёр хувилбарын гаднах төрхийг шинэ илүү нарийн хийцтэй бамперуудаар сэргээжээ Нэмж дурдахад Custom загварын радиаторын торны дизайн дээр том хэмжээний мөнгөлөг элементүүд нэмэгдсэн байна Joy загварын

Honda Motor компани N-Box кей-карын шинэчлэгдсэн хувилбарын зургуудыг нийтэлжээ.
Энэхүү өөрчлөлт нь тус загварын Custom болон Joy гэсэн хоёр хувилбарт нөлөөлсөн байна. Хоёр хувилбарын гаднах төрхийг шинэ, илүү нарийн хийцтэй бамперуудаар сэргээжээ. Нэмж дурдахад, Custom загварын радиаторын торны дизайн дээр том хэмжээний мөнгөлөг элементүүд нэмэгдсэн байна. Joy загварын тор нь одоо кузовын өнгөтэй биш, хар өнгөтэй болжээ. Хоёр тохиолдолд тусдаа манангийн гэрэл нэмэгдсэн байна.
Түүнчлэн, N-Box Joy загварын цувралд Black Style хувилбар нэмэгдсэн бөгөөд энэ нь хар өнгөтэй обуд, дээвэр, блок-фарын доторх гэрэл, мөн дөрвөлжин хээтэй суудлын бүрээс, салоны хар өнгийн гялалзсан чимэглэлийн оруулгуудаараа ялгардаг.
Бүх N-Box загварууд одооноос 9 инчийн дэлгэцтэй сайжруулсан медиа системээр тоноглогдох болно. Арын зорчигчдод зориулж нэмэлт хоёр USB цэнэглэгч нэмэгджээ.