Toyota-ийн шинэ босс нэг асуудлыг олж харлаа: Загвар хэтэрхий олон болжээ
Гүйцэтгэх захирал Кента Кон компанийн зардлыг бууруулахын тулд модель хувилбаруудын тоог цөөлөхийг зорьж байна Өнгөрсөн жил Toyota түүний дотор Lexus ийг оруулаад нийт 10 536 807 автомашин борлуулсан Энэ нь 2025 онд өмнөх оноос 3 7 иар өссөн үзүүлэлт бөгөөд ингэснээр Toyota дэлхийн хамгийн их борлуулалттай автомашин үйлдвэрлэгч гэсэн байр

Гүйцэтгэх захирал Кента Кон компанийн зардлыг бууруулахын тулд модель, хувилбаруудын тоог цөөлөхийг зорьж байна.
Өнгөрсөн жил Toyota (түүний дотор Lexus-ийг оруулаад) нийт 10,536,807 автомашин борлуулсан. Энэ нь 2025 онд өмнөх оноос 3.7%-иар өссөн үзүүлэлт бөгөөд ингэснээр Toyota дэлхийн хамгийн их борлуулалттай автомашин үйлдвэрлэгч гэсэн байр сууриа зургаа дахь жилдээ хадгалж чадсан юм.
Их борлуулалт бол сайн үзүүлэлт мэт сонсогддог ч үйлдвэрлэгчдийн эцсийн зорилго нь зөвхөн тоо биш.
Заримдаа цөөн машин зарж илүү өндөр ашиг олох нь илүү зөв стратеги байж болно.
Toyota-ийн шинээр томилогдсон CEO Кента Кон компанийн одоо хүртэл шийдэгдээгүй асуудлуудыг олж, бүтцээ илүү эрүүл болгох арга зам хайж эхэлжээ.
Тэрээр судалгаа хөгжүүлэлтийн төвүүдээр явж үзээд инженерүүд хэт олон модель, хэт олон хувилбар дээр зэрэг ажиллаж, ачаалалд орсныг анзаарсан байна.
Түүний хэлснээр:
“Хөгжүүлэлтийн хэлтэс рүү ороод харахад хэт олон specification, variant бий болгож байгаа нь зардлыг улам өсгөж байна. Хэрэв үнэ цэн нэмэхгүй, эсвэл үр ашиггүй ажил байгаа бол бид үүнийг нухацтай дахин харах ёстой.”
Өөрөөр хэлбэл Toyota өөрөө:
“Хэт олон машинтай болсон байна” гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Яг аль модель хасагдах нь одоогоор тодорхойгүй.
Гэхдээ нэг зүйл аль хэдийн ил болсон.
Lexus-ийн ирээдүйн цахилгаан седан LF-ZC төслийг зогсоожээ.
Шалтгаан нь:
Зах зээлийн эрэлт тогтворгүй
Үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн зардал өндөр
Хэрэглэгч хангалттай авахгүй байх эрсдэлтэй
Өөрөөр хэлбэл:
“Сайхан EV хийе” гэдэг санаа хангалтгүй.
Тэр нь мөнгө олох ёстой.
Toyota-ийн модель lineup ямар том гэдгийг хамгийн сайн харуулдаг жишээ бол Land Cruiser 70 Series .
Анх 1984 онд танилцуулагдсан энэ машин өнөөдөр ч Австрали, Япон зэрэг зах зээл дээр борлуулагдсаар байна.
42 жилийн настай SUV.
Гэхдээ өнөөдөр ч ажилласаар.
Өнөөдөр ч замгүй газар явсаар.
Өнөөдөр ч эвдрэхгүй шахуу.
Үнэнийг хэлэхэд:
зарим шинэ crossover-ууд эзнээсээ өмнө үхэх магадлалтай байхад J70 эзнээ давж наслах магадлалтай.
Hybrid үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
4-р сарын 1-нээс Кожи Сатогийн оронд CEO болсон Кента Кон одоогоор албан тушаалдаа хоёр сар гаруй л болж байна.
Гэхдээ тэр зөвхөн модель цөөлөх биш, компанийн бусад олон чиглэлд “засвар” хийхээр төлөвлөж байна.
Түүний хамгийн том зорилтын нэг нь:
Hybrid автомашины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх.
Reuters-ийн мэдээлснээр Кента Кон:
“Бид powertrain сонголтууд дээр гэнэт тоормос гишгэхгүй.”
гэж хэлжээ.
Өөрөөр хэлбэл Toyota ойрын үед:
Бензин
Hybrid
Plug-in Hybrid
Diesel
бүгдийг үргэлжлүүлэн санал болгоно.
Бүх өндгөө EV сагсанд хийхгүй.
Сонирхолтой нь Toyota-ийн ТУЗ-ийн дарга Акио Тойода 2025 оны эхээр:
“EV дэлхийн зах зээлийн 30%-иас хэзээ ч хэтрэхгүй”
гэж хэлж байсан.
Харин өнөөдөр тэр:
автомашины салбар EV рүү улам хүчтэй шилжиж байгааг хүлээн зөвшөөрч, өөрөө дотоод шаталтын хөдөлгүүрийг хамгаалж үлдсэн “цөөхөн хүмүүсийн нэг” болсон гэж үзэж байна.
Toyota одоо ч Volkswagen Group-оос дэлхийн борлуулалтаар хол түрүүлж байгаа.
Гэхдээ энэ бол спринт биш.
Марафон.
Илүү олон машин үйлдвэрлэх нь ялалт биш.
Илүү зөв машин үйлдвэрлэх нь л жинхэнэ ялалт.
Хамгийн гол нь энэ “цэвэрлэгээ” Gazoo Racing-ийн performance машинуудад хүрэхгүй байгаасай гэж фенүүд найдаж байна.