Төрөлт буурахад хүргэж буй бас нэг “буруутан”-ыг олжээ
Ухаалаг утас Америкийн төрөлтийн түвшин буурахад нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг NBER ийн 2026 оны зургаадугаар сард гарсан ldquo Is the i Phone Birth Control Causal Evidence from AT T rsquo s 2007 ndash 2011 Carrier Monopoly rdquo судалгаанд дурджээ nbsp 2007 ndash 2011 онд i Phone хэрэглээнд нэвтэрсэн үеийг судалсан

Ухаалаг утас Америкийн төрөлтийн түвшин буурахад нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг NBER-ийн 2026 оны зургаадугаар сард гарсан “Is the iPhone Birth Control? Causal Evidence from AT&T’s 2007–2011 Carrier Monopoly” судалгаанд дурджээ.
2007–2011 онд iPhone хэрэглээнд нэвтэрсэн үеийг судалсан байна. Тухайн үед iPhone-г зөвхөн AT&T оператороор худалдаалдаг байсан тул тус мобайл интернэт сүлжээний хамрах хүрээний мэдээллийг ашиглан iPhone-ийн нөлөөг тооцжээ.
Судалгаагаар iPhone-ийн хэрэглээ түгэн дэлгэрсэн нь 15–44 насны эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин буурсан үзэгдлийн 33–52 хувийг тайлбарлаж болохыг тогтоосон байна. Үүний боломжит шалтгаанд дараах хүчин зүйлсийг дурджээ:
Хүмүүсийн биечлэн уулзаж харилцах нь багассан,
Жирэмслэлтээс хамгаалах мэдээлэл, зөвлөгөөг гар утсаар авах боломж нэмэгдсэн,
Порно контентод хандах боломж өргөжсөн.
Учир нь, цаг ашиглалт болон бэлгийн зан үйлийн талаарх үндэсний хэмжээний судалгаанууд iPhone-ийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эдгээр үр дагавар гарч байгааг давхар харуулж байгаа гэнэ.