«Роснефть» түлшний хомсдол үүсгэхгүй гэж амлав
laquo Роснефть raquo компани өөрийн газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ үйлдвэрлэсэн түлшний бараг бүх хэмжээг ОХУ ын дотоодын зах зээлд борлуулдаг бөгөөд экспорт нь маш бага байдаг тухай тус концерны хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр laquo Роснефть raquo ийн тэргүүн Игорь Сечин мэдэгдэв Тэрээр нэмж хэлэхдээ газрын тосны бүтээгдэхүүний зах зээл дээрх

«Роснефть» компани өөрийн газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ үйлдвэрлэсэн түлшний бараг бүх хэмжээг ОХУ-ын дотоодын зах зээлд борлуулдаг бөгөөд экспорт нь маш бага байдаг тухай тус концерны хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр «Роснефть»-ийн тэргүүн Игорь Сечин мэдэгдэв.
Тэрээр нэмж хэлэхдээ, газрын тосны бүтээгдэхүүний зах зээл дээрх нөхцөл байдал одоо амаргүй байна — улирлын чанартай эрэлт өндөр, хөдөө аж ахуйн ажил эрчимтэй явагдаж байгаа нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгдөөгүй засваруудтай давхацсан юм.
Үүний зэрэгцээ «Роснефть» өөрийн шатахуун түгээх станцууддаа бензин борлуулахыг бараг хязгаарладаггүй. Гэсэн хэдий ч, одоо канистрт түлш хийхийг хориглосон гэж Сечины мэдэгдлээс харагдаж байна.
«Бид канистр ашиглахыг дэмжихгүй, харин түлшний савыг нь хэвийн байдлаар дүүргэж өгдөг» гэж ТАСС агентлаг тус компанийн топ менежерийн үгийг иш татжээ.
«Роснефть» бол Оросын хамгийн том газрын тосны компани бөгөөд түүний хяналтын багц хувьцаа нь төрийн өмч юм.