Крымд иргэдэд түлшний худалдааг зогсоов
Крымд зургаадугаар сарын 21 нээс эхлэн иргэдэд бензин болон дизель түлшний худалдааг түр хугацаагаар зогсоосон тухай тус бүс нутгийн тэргүүн Сергей Аксёнов мэдэгдэв laquo Өглөөний 9 00 цагаас эхлэн Крымын шатахуун түгээх станцуудад бэлэн болон бэлэн бус мөнгөөр мөн талоноор хуулийн болон хувь хүмүүст түлш олгохыг зогсооно Түлшийг зөвхөн Крымын

Крымд зургаадугаар сарын 21-нээс эхлэн иргэдэд бензин болон дизель түлшний худалдааг түр хугацаагаар зогсоосон тухай тус бүс нутгийн тэргүүн Сергей Аксёнов мэдэгдэв.
«Өглөөний 9:00 цагаас эхлэн Крымын шатахуун түгээх станцуудад бэлэн болон бэлэн бус мөнгөөр, мөн талоноор хуулийн болон хувь хүмүүст түлш олгохыг зогсооно. Түлшийг зөвхөн Крымын Бүгд Найрамдах Улсын амьдрал, аюулгүй байдлыг хангадаг төрийн албадад олгоно. Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааны горимын дагуу гаргасан бүх шийдвэрүүдийн талаар нэмэлт мэдээлэл өгөх болно» хэмээн Аксёнов тусгай телевизийн мэдэгдэлдээ дурджээ.
Крымд бензиний хомсдол тавдугаар сард эхэлсэн нь Украин бензин тээвэрлэгч болон нефть боловсруулах үйлдвэрүүдэд байнга террорист халдлага үйлдэж байсантай холбоотой юм.