Шинэ судалгаа: Өндөр хамартай машинууд жил бүр хэдэн зуун хүний аминд хүрч байна
Сүүлийн 20 жилд машинууд томорсон Ялангуяа SUV pickup Хүмүүс боддог ldquo Том машин аюулгүй rdquo Тийм Гэхдээ дотор суугаа хүнд Харин гадна яваа хүнд Яг эсрэг The New York Times ийн шинэ судалгаагаар автомашины hood height хамрын өндөр өссөн нь сүүлийн жилүүдэд явган зорчигчийн үхлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ Судалгаанд NHTSA Crash

Сүүлийн 20 жилд машинууд томорсон. Ялангуяа SUV, pickup.
Хүмүүс боддог: “Том машин = аюулгүй.”
Тийм.
Гэхдээ дотор суугаа хүнд.
Харин гадна яваа хүнд?
Яг эсрэг.
The New York Times-ийн шинэ судалгаагаар автомашины hood height (хамрын өндөр) өссөн нь сүүлийн жилүүдэд явган зорчигчийн үхлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
Судалгаанд:
NHTSA Crash Data (АНУ-ын зам тээврийн ослын мэдээлэл)
FARS (нас баралтын анализын систем)
Vehicle Measurement Data (машины бодит хэмжээс)
Registration Data (бүртгэлийн өгөгдөл)
ашигласан.
Өөрөөр хэлбэл энэ бол “сэтгэгдэл” биш.
Data.
Судлаачид Logistic Regression (магадлалын статистик загвар) ашигласан.
Энэ нь:
архи уусан эсэх,
жолоочийн нас,
ослын он,
машины нас,
явган хүний нас зэргийг хасаад
зөвхөн хамрын өндөр ямар нөлөөтэйг ялгаж харсан гэсэн үг.
Шинжлэх ухаан яг ингэж ажилладаг.
Үр дүн?
2016–2024 хооронд зөвхөн өндөр хамартай машин руу шилжсэнээс болж 3000 орчим хүн нэмэлтээр нас барсан.
Тийм. Зүгээр машин томорсны төлөө.
Яагаад ийм болдог вэ?
Энгийн физик.
Momentum (импульс — хөдөлгөөнтэй биетийн цохилтын хүч) нь масс × хурд.
SUV том. Жин их. Хурд ижил байсан ч impact force (цохилтын хүч) их.
Гэхдээ асуудал зөвхөн хүч биш.
Impact geometry (мөргөлтийн өнцөг).
Жижиг sedan (намхан суудлын машин) мөргөхөд:
явган хүний хөл эхэлж цохигдоно.
Бие дээш шидэгдэж капот дээр унадаг.
Капот энерги шингээдэг.
Амьд үлдэх магадлал өснө.
Өндөр хамартай SUV мөргөхөд:
цохилт шууд center of gravity (биеийн жингийн төв) дээр ирнэ.
Тэгээд хүн дээш үсрэхгүй.
Шууд газар унаж дугуйн доогуур ордог.
Forensic crash lab (ослын шинжилгээний лаборатори)-ийн хэлснээр:
“Жолооч юу болсныг ойлгохоос өмнө хүний толгой аль хэдийн дугуйн доор орсон байдаг.”
Энэ бол харгис механик үнэн юм.
Тоон баримт:
Хамрын өндөр 1 inch (2.54 см) нэмэгдэх бүрт явган хүний үхэх эрсдэл 2.8%-иар өсдөг.
Бага юм шиг сонсогдож магадгүй.
Гэхдээ 6–8 inch нэмэгдвэл? 17–22% өснө. Энэ бол аймшигтай.
Өөр нэг асуудал:
Blind Spot (сохор бүс).
Шинэ Silverado, F-150, Sierra, Tacoma дээр 3D scan хийж үзэхэд:
Silverado-ийн урд харагдахгүй бүс бараг 2 дахин өссөн
GMC, Toyota ~60%
F-150 ~25%
өссөн байна.
Өөрөөр хэлбэл:
та өндөрт сууж байгаа болохоор бүгдийг харж байна гэж боддог.
Үгүй.
Та зүгээр өндөрт сохор сууж байна.