Согтуурсан үедээ эхнэрээ машинаар мөргөж гэмтээжээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож араас дайрсан гэх дуудлага мэдээлэл 2026 06 22 өдөр бүртгэгдсэн Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж биед нь гэмтэл учруулж бусдын амь нас эрүүл мэндэд халдсан байж

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл /2026.06.22/ өдөр бүртгэгдсэн.
Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд Та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амь нас, эрүүл мэндэд халдах аливаа үйлдлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ