Билл Гейтс: AI-д “эзлэгдэхгүй” үлдэх ердөө 4 ажил бий
Microsoft ийн 2025 онд хийсэн судалгаанд мөн AI д хамгийн их өртөх эрсдэлтэй 40 ажлыг нэрлэжээ Билл Гейтс ирээдүйн талаар таамаг хэлэхээсээ нэг их цааргалдаггүй хүн Харин энэ удаа тэрээр хиймэл оюун ухааны эрин үед ldquo тэсэж үлдэх rdquo боломжтой гэж өмнө нь нэрлэж байсан 3 мэргэжил дээрээ дахин нэг

Microsoft-ийн 2025 онд хийсэн судалгаанд мөн AI-д хамгийн их өртөх эрсдэлтэй 40 ажлыг нэрлэжээ.
Билл Гейтс ирээдүйн талаар таамаг хэлэхээсээ нэг их цааргалдаггүй хүн. Харин энэ удаа тэрээр хиймэл оюун ухааны эрин үед “тэсэж үлдэх” боломжтой гэж өмнө нь нэрлэж байсан 3 мэргэжил дээрээ дахин нэг ажлыг нэмлээ.
AI буюу хиймэл оюун ухаан аль хэдийн хүмүүсийн ажлын байранд нөлөөлж эхэлсэн. Компаниуд үр ашиг нэмэгдүүлэхийн тулд automation буюу автоматжуулалт руу хошуурч байгаа энэ үед зарим салбарт ажлын байр бодитоор цөөрч байна. Жишээлбэл, Их Британид Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны судалгаагаар өнгөрсөн жил AI-ийн нөлөөгөөр ажлын байр цэвэр дүнгээр буурсан бөгөөд энэ бууралт 8 хувьтай гарч, дэлхийн тэргүүлэх эдийн засгууд дундаа хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон гэж Bloomberg мэдээлжээ.
Харин Билл Гейтс өмнө нь AI-ийн эрин үед ч хэрэгцээтэй хэвээр байх 3 мэргэжлийг нэрлэж байсан бол одоо дөрөв дэхийг нь нэмсэн байна.
Технологийн салбарын анхдагчдын нэг учраас компьютер, код, хиймэл оюун ухаантай холбоотой сэдвээр Билл Гейтсийн хэлсэн үг жинтэй сонсогддог.
Economic Times-ийн мэдээлснээр Гейтс энэ оны эхээр coders буюу программ бичигчид — мэдээж AI бүтээж байгаа хүмүүс өөрсдийн ажлыг AI-д булаалгахгүй байх аргаа бодсон л байж таарна — biologists буюу биологичид , мөн energy workers буюу эрчим хүчний салбарын ажилтнууд AI давамгайлсан үед ч хэрэгцээтэй хэвээр байна гэж хэлжээ.
Харин одоо тэрээр professional athletes буюу мэргэжлийн тамирчид ч AI-аар орлуулагдахгүй гэж үзэж байгаагаа нэмсэн байна.
Jimmy Fallon-ы шоунд оролцох үеэрээ Гейтс ингэж хэлжээ:
“Жишээ нь бейсбол байна. Бид компьютер бейсбол тоглохыг үзэхийг хүсэхгүй шүү дээ.”
Өөрөөр хэлбэл, Харри Кейн болон Английн шигшээ багийн нөхөд одоохондоо тайван байж болох нь. Хятадад хүүхэд өшиглөсөн тэр робот түүний Английн шигшээ дэх байрыг булаахаар ирэхгүй бололтой. Гэхдээ Ганын эсрэг алдсан боломж дээр бол магадгүй арай дээр тоглох байсан ч юм билүү.
Гэвч Fallon түүнээс “Бидэнд цаашдаа хүмүүс хэрэгтэй хэвээр байх уу?” гэж асуухад Гейтс нэлээд жихүүдэс төрүүлэм хариулт өгчээ.
Тэрээр:
“Ихэнх зүйлд бол хэрэггүй. Бид өөрсдөө шийднэ.”
гэж хариулсан байна.
Гэхдээ тэр дараа нь зарим үйлдэл, зарим салбар хүний оролцоотой хэвээр үлдэнэ гэж тодруулжээ. Гэхдээ түүний хэлснээс харвал тийм зүйл олон биш бололтой.
Гейтс цааш нь:
“Тиймээс бид зарим зүйлийг өөрсдөдөө үлдээнэ. Харин юм үйлдвэрлэх, юм зөөх, хоол хүнс ургуулах зэрэг тал дээр цаг хугацааны явцад эдгээр нь үндсэндээ шийдэгдсэн асуудлууд болно.”
гэжээ.
Өөрөөр хэлбэл, түүний харж байгаагаар AI, робот, автомат системүүд ирээдүйд үйлдвэрлэл, тээвэр, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон үндсэн ажлыг бараг бүрэн шийдэж эхэлнэ гэсэн үг.
AI-д хамгийн их өртөх эрсдэлтэй ажлууд
Microsoft-ийн 2025 онд хийсэн судалгаанд AI-ийн нөлөөгөөр “хамгийн их эрсдэлтэй” байж болох 40 ажлыг жагсаасан байна.
Гэхдээ Microsoft-ийн ахлах судлаач Kiran Tomlinson Sky News-т тайлбарлахдаа уг судалгаа нь “AI chatbot буюу хиймэл оюун ухаант чатботуудыг ямар ажлын ангилалд үр бүтээлтэй ашиглаж болохыг судалсан болохоос биш, ямар ажлыг шууд булааж авах эсвэл бүрэн орлохыг нотолсон зүйл биш” гэж тодруулжээ.
Гэсэн ч AI-тай хамгийн өндөр давхцалтай ажлуудын эхний хэсэгт дараах мэргэжлүүд орсон байна.
Interpreters and translators — аман болон бичгийн орчуулагчид: 98% давхцал
Historians — түүхчид: 91% давхцал
Mathematicians — математикчид: 91% давхцал
Proofreaders — хянагч, найруулагчид: 91% давхцал
Automatic machine coders — автомат машин кодлогчид: 90% давхцал
Writers and authors — зохиолч, бичээчид: 85% давхцал
Statistical assistants — статистикийн туслах ажилтнууд: 85% давхцал
Sales representatives — борлуулалтын төлөөлөгчид: 84% давхцал
Technical writers — техникийн бичээчид: 83% давхцал
Journalists — сэтгүүлчид: 81% давхцал
Товчхондоо, AI хамгийн түрүүнд “гараараа биш, толгойгоороо текст, мэдээлэл, дүн шинжилгээ боловсруулдаг” ажлууд руу хүчтэй орж ирж байна. Харин хүний бие, амьд туршлага, харилцаа, итгэлцэл, бодит орчны мэдрэмж шаарддаг ажлууд одоохондоо илүү удаан тэсэх төлөвтэй.
Гэхдээ хамгийн эвгүй үнэн нь энэ:
AI таны ажлыг маргааш шууд булаахгүй байж болно.
Харин AI ашиглаж чаддаг хүн таны ажлыг түрүүлж булаах магадлал илүү өндөр.