Рамтай SUV авах зөвлөмж
Монголд хөдөө явахад тохиромжтой Рам кузов хийцлэлтэй машин сонгох зөвлөгөө бүх үнийн ангиллаар харьцуулж бичлээ Сонгохдоо буцаж зарагдах үнэ зарагдац эдэлгээ даах туулах чадвар зэргийг чухалчилсан болно 60 100 сая Гүйлт өндөртэй он хуучин Прадо 150 Хайлүкс 4 runner Пажеро Форд Ренжер ууд авах боломжтой Хамгийн зөв сонголт нь ямар

Монголд хөдөө явахад тохиромжтой Рам кузов хийцлэлтэй машин сонгох зөвлөгөө, бүх үнийн ангиллаар харьцуулж бичлээ. Сонгохдоо буцаж зарагдах үнэ, зарагдац, эдэлгээ даах, туулах чадвар зэргийг чухалчилсан болно.
60 - 100 сая
Гүйлт өндөртэй он хуучин Прадо 150, Хайлүкс, 4 runner, Пажеро, Форд Ренжер ууд авах боломжтой,
Хамгийн зөв сонголт нь ямар ч хөдөлгүүртэй хамаагүй, аль болох хамгийн залуу Прадо 150 ыг сонгох. Буцаж зарагдах болон эдэлгээ маш сайн даана.
110 - 150 сая
Он залуу буруу Прадо 150, 4 runner, GX 460, Он хөгшин LC 200, Y 62.
Хамгийн зөв сонголт он залуу 4 runner. 100 саяаас дээш үнэтэй машин авсан бол заавал зөв хүрдтэйг ав, буцаж зарагдах болон гүйцэж түрүүлэхэд аюулгүй, туулах чадвар маш сайн, харагдац дажгүй. Гагцхүү Carfax аар шалгаад авчих хэрэгтэй. Буруу шинэ шахуу Прадо 150 ууд японоос их орж ирдэг болохоор эрэлт нийлүүлэлтийн хуулиар чиний машиныг тоож авах хүн олдохгүй. Хөгшин 200 бол монголоор нэг талхицан, хүн унахад хэцүү болсон байгаа, үйлчилгээ их хийнэ, бензин их иднэ. Монголд хямд зарагдаж байгаа GX 460 ууд дор хаяж 10 эзэмшигч солигдсон байдаг. Бензин их иддэг, КДСС тэй учир хатуу талдаа.
150 - 190 сая
Он залуу Прадо 150 VX, LC 200 VX, буруу Прадо 250, Дунд үеийн 570, Тундра, Хөгшин LC300 GXR
Хамгийн зөв сонголт үнээс хамаарч бага гүйлттэй LC200 VX эсвэл LC300 GXR
200 нь хамгийн сүүлийн жилийн үйлдвэрлэл учир эдэлгээ сайн даана, проблем хамгийн бага, гэвч дараа зарагдац хэцүү. 300 нь эхэн үеийнх учир наклад, рулийн чагт нтр дуутай хэцүү талууд бас байгаа
190 - 230 сая
Шинэ Прадо 250, 300 GXR, Нилээн явцан VX 300, дизел 300, эдэлгээ ихтэй 570 ууд.
Энд бол ямар ч маргаангүй LC300 GXR.
Буцаж зарагдах, үнээ барих, эдэлгээ, шинэчлэгдсэн гэдэг олон шалтгаанаар GXR тай ярих юм байхгүй. 250 яагаад биш гэжүү, монгол шиг тал газар ихтэй газар, рам кузов явах эд ангиас төмрийг нь танаж хөнгөн болгосон 250 замыг тухтай туулж чадахгүй. Бас зарагдац 300 г бодвол хэцүү.
240 - 300 сая
1-2 жил явсан GR Sport 300 нууд, VX 300, он залуу LX570, GX 550.
Хамгийн зөв сонголт : LC 300 GR sport
Гол шалтгааныг нь хэлж өгье. Ихэнх машиныг хүмүүс аваад амартизатор солих хандлагатай байдаг, энэ нь сток амартизатор зөөлөн байдагтай холбоотой. Зөөлөн байдал хөдөөний нугачаатай замд ойх, сэвэх, хэт их бамбалзаж хурдтай явахад хүндрэлтэй байдаг. Шийдэх боломж нь Offroad баллонтой амартизатор тавих, энэ нь гол ажиллагаа өтгөн тостой, хатуу байлгах зориулалттай. Нээх гоё өнгөтэй амаржаан тавьчихбал юу ч мэдрэхгүй зөөлөн болгоно гэж бодож байвал том андуурч байна шүү, зориулалт нь шороон замд хурдтай явахад тогтвортой байлгах. Гэвч асуудал нь өвөл мод болчихоод явахад хэцүү, хот дотор хатуудаад үнэн ядаргаатай. Энийг шийдэх хамгийн төгс арга бол аль алинийг нь хэрэглэх. GR sport 300 машин нь EKDSS, AVS тохируулгатай амартизаторын тусламжтайгаар хатуу зөөлнөө тохируулж болдог машинуудын нэг.
570 сайн машин гэвч буцаж зарагдахад хэцүү, бензин их иднэ, руль хүнд, хөдөө хамаагүй явахад хормойгоо цохичих гээд байдаг талтай. GX 550 бол төмрийг нь танасан 300 дээр Лексусийн гоё гоё юмнуудаа наацан. Жин нь угаасаа хөнгөн учир GR 300 г бодвол хамаагүй хатуу, үнээ муу барина. VX 300 үнэтэй хэрнээ тохируулгатай амартизатор байхгүй гэдэг нэг том сул талтай. Тоёота VX загварыг арай үнэтэй зараад байгаад учир бий. Шинэ GR sport 300 нэг мөсөн авсан нь дээр бишүү гэж магадгүй, GR, ZX ийн үнийг анх зарласан үнээс хойш эрэлт ихтэй учир Радар систем нэмсэн гэдэг шалтгаанаар нилээн нэмсэн, энэ нь худалдан авагч та буцаж зарахдаа их мөнгө алднаа гэсэн үг.
350 - 800 сая
Ийм үнэн дээр машин авч байгаа хүмүүс дандаа шинээр авах сонирхолтой байдаг учир, буцаж зарах үнэ, зарагдац тал дээр санаа зовохооргүй мөнгөний бололцоотой бол энэ дүнгээр машин аваарай.
Бичсэн: LX-LCmongoliaclub