Иркутскт бензин дамлан худалдаалдаг хүмүүстэй тэмцэж эхэллээ
Сүүлийн 24 цагийн дотор Иркутск хотод цагдаа нар хувь хүмүүс бензин дамлан худалдаалсан дөрвөн үйлдлийг таслан зогсоожээ Бүс нутгийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр зөрчил гаргасан хүн бүрийн эсрэг ОХУ ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 14 1 дүгээр зүйл буюу laquo Төрийн бүртгэлгүй эсвэл тусгай зөвшөөрөлгүй лицензгүй гээр аж ахуйн үйл

Сүүлийн 24 цагийн дотор Иркутск хотод цагдаа нар хувь хүмүүс бензин дамлан худалдаалсан дөрвөн үйлдлийг таслан зогсоожээ.
Бүс нутгийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зөрчил гаргасан хүн бүрийн эсрэг ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйл буюу «Төрийн бүртгэлгүй эсвэл тусгай зөвшөөрөлгүй (лицензгүй)гээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах» гэсэн зүйлчлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Дамлан худалдаалагчид шатахуун түгээх станцын үнээс хэд дахин өндөр үнээр бензин санал болгож байжээ. Нэг тохиолдолд шатахуун түгээх станцын ойролцоо худалдаа хийгдсэн бол, бусад гурван тохиолдолд интернэтээр дамжуулан худалдаалсан байна.
Ялангуяа 20 настай залуу нэг литр бензинийг 250 рублиэр санал болгож байсан нь онцгой анхаарал татжээ.
Өмнө нь Иркутск мужид амбан захирагч Игорь Кобзевын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын горим тогтоосон байсан юм.