Орост Беларусийн бензиний эрэлт эрс нэмэгдэв
Беларусьт үйлдвэрлэсэн АИ 92 бензин Орос руу нийлүүлэгдэхээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар үнэ нь 6 хувиар өсөж нэг тонн нь 127 мянган рубль болжээ Энэ тухай laquo Коммерсантъ raquo сонин Үндэсний биржийн үнийн агентлагийг эш татан мэдээлэв Эх сурвалжийн мэдээлснээр тавдугаар сарын эхнээс зургадугаар сарын сүүл хүртэлх хугацаанд Орос дахь

Беларусьт үйлдвэрлэсэн АИ-92 бензин Орос руу нийлүүлэгдэхээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар үнэ нь 6 хувиар өсөж, нэг тонн нь 127 мянган рубль болжээ. Энэ тухай «Коммерсантъ» сонин Үндэсний биржийн үнийн агентлагийг эш татан мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын эхнээс зургадугаар сарын сүүл хүртэлх хугацаанд Орос дахь Беларусийн АИ-92 бензиний үнэ 1.8 дахин өссөн байна.
Зургадугаар сарын 29-нд Оросын биржийн арилжааны үр дүнгээр хөрш орны газрын тос боловсруулах үйлдвэрээс 6.54 мянган тонн АИ-92 бензин борлуулжээ. Үүнээс гадна, 240 тонн АИ-100 бензинийг нэг тонн нь 135 мянган рублийн үнээр борлуулсан байна.
«Коммерсантъ» сонины тэмдэглэснээр, Беларусьт хоёр газрын тос боловсруулах үйлдвэр ажилладаг бөгөөд тэд Оросын түүхий эдээр ажилладаг. Онолын хувьд эдгээр үйлдвэрүүдийн хүчин чадал нь Москва бүс нутгийг автомашины түлшээр хангах боломжтой ч бодит байдал дээр газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн экспортын боломж хязгаарлагдмал байдаг, учир нь тэдний хувьд дотоодын буюу Беларусийн зах зээл нь нэн тэргүүний зорилт юм.
Беларусийн түлш 30 хоногийн дотор хойшлуулах, тасалдуулахгүйгээр ачигдана.
Беларусийн түлшний үнийн огцом өсөлт нь юуны өмнө Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгдөөгүй засвар хийгдсэнтэй холбоотойгоор энэ барааны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм.