Toyota Prius-д бага зэргийн шинэчлэлт хийлээ
Toyota Motor компани Японы дотоодын зах зээлд зориулсан эрлийз Prius загвартаа шинэчлэлт хийлээ Төв түгжээний системд ослын дараа хаалгыг автоматаар онгойлгох систем нэмэгдсэн байна Мөн анхан шатны хувилбаруудад Toyota Safety Sense урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын систем нь гэрлийн хол тусгалыг автоматаар шилжүүлэх функцээр нэмэгдсэн Бүх дугуйн хөтлөгчтэй E Four хувилбарт

Toyota Motor компани Японы дотоодын зах зээлд зориулсан эрлийз Prius загвартаа шинэчлэлт хийлээ.
Төв түгжээний системд ослын дараа хаалгыг автоматаар онгойлгох систем нэмэгдсэн байна. Мөн анхан шатны хувилбаруудад Toyota Safety Sense урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын систем нь гэрлийн хол тусгалыг автоматаар шилжүүлэх функцээр нэмэгдсэн.
Бүх дугуйн хөтлөгчтэй E-Four хувилбарт (арын тэнхлэгт тусдаа бага чадалтай цахилгаан мотортой) цастай замд зориулсан урьдчилан тохируулсан горим нэмэгдсэн бөгөөд үүнийг Snow Extra гэж нэрлэдэг.
Мөн өнгөний сонголтод шинэ их биеийн өнгө болох хар нэмэгдсэн байна.
Японд шинэчлэгдсэн Toyota Prius-ийн үнэ 2,796,200 иенээс (ойролцоогоор 1.4 сая рубль) эхэлж байна.