Оросын жолоочид хямд бензин хөөж Казахстан руу бөөнөөрөө зорчиж байна
Казахстаны хил орчмын хотуудад Оросоос ирэх laquo бензиний жуулчид raquo ихээр нэмэгдэж байгааг тэмдэглэжээ Орон нутгийн Forbes хэвлэл мэдээлснээр Самарагаас 200 км зайд орших Уральск хотод Оросын автомашинтай иргэдийн урсгал онцгой их байна Самарын блоггер Алексей Епищенкогийн хэлснээр Казахстанд АИ 95 бензин Оросын мөнгөөр тооцоход одоо литр нь 46 рубль

Казахстаны хил орчмын хотуудад Оросоос ирэх «бензиний жуулчид» ихээр нэмэгдэж байгааг тэмдэглэжээ. Орон нутгийн Forbes хэвлэл мэдээлснээр, Самарагаас 200 км зайд орших Уральск хотод Оросын автомашинтай иргэдийн урсгал онцгой их байна.
Самарын блоггер Алексей Епищенкогийн хэлснээр, Казахстанд АИ-95 бензин Оросын мөнгөөр тооцоход одоо литр нь 46 рубль, АИ-92 нь 35 рубль байна. Орост ийм үнэ 2014-2015 оны үед хамгийн сүүлд байсан юм.
Үүнтэй зэрэгцэн Казахстаны эрх баригчид Оросын иргэдэд канистр болон бусад зөөврийн саванд бензин дүүргэхийг хоригложээ.
Өмнө нь Оросын эрх баригчид тус улсад үүссэн түлшний хямралыг бууруулах зорилгоор Энэтхэг, Казахстан улсаас түлшийг төвлөрсөн журмаар худалдан авах тухай мэдээлж байсан.