Honda-гийн тэргүүн Nissan-тай нэгдэхийг урьдчилан таамаглав
Honda Motor компанийн гүйцэтгэх захирал Тошихиро Мибе энэ долоо хоногт тус компани Nissan Motor той гэрээ байгуулахад ойрхон байна гэж мэдэгдэв Үнэн хэрэгтээ уг гэрээгээр Nissan болон Mitsubishi тэй хамтран автомашины төв процессорын нэг програм хангамжийг ашиглахыг хэлж байгаа бөгөөд Honda болон Nissan хэдэн сарын дотор энэхүү хэлцлийг байгуулж магадгүй

Honda Motor компанийн гүйцэтгэх захирал Тошихиро Мибе энэ долоо хоногт тус компани Nissan Motor-той гэрээ байгуулахад ойрхон байна гэж мэдэгдэв.
Үнэн хэрэгтээ, уг гэрээгээр Nissan болон Mitsubishi-тэй хамтран автомашины төв процессорын нэг програм хангамжийг ашиглахыг хэлж байгаа бөгөөд Honda болон Nissan хэдэн сарын дотор энэхүү хэлцлийг байгуулж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний нөхцөлүүдийг талууд хараахан тодорхойлоогүй байна.
Гэвч гэрээний тухай ярихдаа, тэргүүн Тошихиро Мибе илт цааш харж, Honda болон Nissan-ы нэгдлийг сануулж байна. Энэ тухай яриа хэдэн жилийн турш үргэлжилж байгаа ч өмнө нь хоёр компанийн хийсэн хамтын ажиллагааны цэгүүдийг олох оролдлогууд ямар ч үр дүнд хүрээгүй юм.
Магадгүй, Honda-гийн тэргүүний одоогийн өөдрөг үзэл нь компанийн хувьцаа эзэмшигчдийн өмнө учирсан асар их алдагдлынхаа төлөө ямар нэгэн байдлаар өөрийгөө зөвтгөх оролдлогоос өөр зүйл биш байх. Нөгөө талаас, Nissan-ы Honda-тай нэгдэх боломжит нэгдлийг Францын Renault компани эрс эсэргүүцэж байна. Учир нь Renault нь Nissan-ы хөрөнгийн томоохон хувийг одоо ч эзэмшдэг.