Айкидо: Ukemi буюу Унах тухай
Айкидод ldquo байнга унах rdquo гэж юу вэ Энэ бол зүгээр ойчих биш биеэ программчилж байгаа хэрэг юм Айкидогийн бэлтгэл дээр хүн байнга унадаг Урагшаа өнхөрнө арагшаа савна хажуу тийш зөөлөн газардана мөрөөрөө хүч тараана босоод дахин хөдөлнө Гаднаас харсан хүн ldquo Эд нар яагаад дандаа унаад байдаг юм rdquo

Айкидод “байнга унах” гэж юу вэ? Энэ бол зүгээр ойчих биш, биеэ программчилж байгаа хэрэг юм.
Айкидогийн бэлтгэл дээр хүн байнга унадаг. Урагшаа өнхөрнө, арагшаа савна, хажуу тийш зөөлөн газардана, мөрөөрөө хүч тараана, босоод дахин хөдөлнө.
Гаднаас харсан хүн: “Эд нар яагаад дандаа унаад байдаг юм?” гэж бодно.
Тэгвэл хариулт нь энгийн:
Учир нь амьдрал дээр хүн унадаг. Харин унаж сураагүй хүн газар дээр өөрийнхөө ялагдлыг нүүрээрээ баталгаажуулдаг.
Айкидод үүнийг ukemi буюу аюулгүй унах, өнхрөх, хүчийг биед зөв тараах урлаг гэж нэрлэдэг. Энэ нь жүжиглэж унах биш. Энэ бол биеийн тэнцвэр, мэдрэл, булчин, үе мөч, айдас, орон зайн мэдрэмжийг хамтад нь сургадаг маш бодит дасгал юм. Монголчуудад харин маш хол байдаг дасгал. Залуучууд бодибюлдинг, фитнес ярихаас биш унах тухай ярьдаг ганц ч хүн байхгүй. Энэ бол Айкидо, Жудо, Чөлөөт бөх, MMA зэрэгт яригддаг онцгой чадвар юм.
1. Унах дасгал тэнцвэрийн системийг сайжруулна
Хүн унахгүй байх хамгийн том чадвар бол тэнцвэр. Тэнцвэр гэдэг “нэг хөл дээрээ зогсох цирк” биш.
Тэнцвэрийг 3 систем нийлж удирддаг:
• visual system — харааны систем
• vestibular system — дотоод чихний тэнцвэрийн систем
• proprioception — биеийн байрлал, үе мөч хаана байгааг мэдрэх чадвар
Айкидогийн уналт, өнхрөлт энэ гурвыг зэрэг ажиллуулна. Та унахдаа тааз, татами, багш, өөрийн хөл гээд бүх юм солигдох орчинд биеэ удирдана. Тархи чинь “би хаана байна?” гэдэг асуултад хурдан хариулж сурна.
Энэ бол GPS update хийж байгаа юм шиг л зүйл.
Хөдөлгөөнгүй амьдардаг хүний тэнцвэрийн систем бол хуучин газрын зурагтай такси шиг. Нэг булан тойроход төөрнө. Харин айкидочин байнга өнхөрч, босож, эргэж сурдаг тул тархи, бие хоёрын холбоо илүү хурдан болдог.
Ахмад настнуудад зориулсан жүдо суурьтай ukemi дасгалын судалгаанд унах техник заах нь хөдөлгөөний чадвар, тэнцвэр, унахаас айх айдаст эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалсан байдаг. 2023 оны нэг судалгаанд ukemi дадлага хийсэн ахмад настнуудын Timed Up and Go test буюу босож алхах хөдөлгөөний шалгалтын үзүүлэлт эрс сайжирсан гэж гарсан.
2. Нуруунд яагаад сайн байж болох вэ?
Нуруу бол хүний биеийн гол багана. Гэхдээ нуруу ганцаараа ажилладаггүй. Түүнийг хэвлийн булчин, нурууны гүн булчин, өгзөг, ташаа, өрц, мөрний бүс гээд олон хэсэг хамт тогтворжуулдаг.
Үүнийг core stability буюу төв тогтворжилт гэдэг.
Айкидогийн уналт дээр хүн:
• гэдсээ сул хаяхгүй,
• нуруугаа хэт хөшөөхгүй,
• мөрөөр хүч тараана,
• ташаагаа эргүүлнэ,
• амьсгалаа барихгүй,
• биеэ бөөрөнхийлж өнхөрнө.
Энэ бүх хөдөлгөөн нь нурууг нэг чиглэлээр биш, олон чиглэлээр ажиллуулдаг.
Өдөржин сандал дээр суусан хүний нуруу бол оффисын тавилга шиг болчихсон байдаг. Босоход хөшнө, бөхийхөд гонгиноно, эргэхэд эсэргүүцнэ. Харин айкидогийн уналт нуруунд “чи ганцхан суух зориулалттай биш шүү” гэж сануулдаг.
Гэхдээ энд нэг чухал анхааруулга бий: уналтыг буруу хийвэл нуруунд сайн биш, муу. Тиймээс ukemi-г аажмаар, багшийн хяналтад, өөрийн нас, жин, биеийн бэлтгэлд тааруулж сурах ёстой. Айкидо бол spine reset button биш. Буруу унавал reset биш, repair болно.
3. Өвдөгт яагаад хэрэгтэй вэ?
Өвдөг бол хүний биеийн “би бүхнийг тэвчинэ” гэж дуугүй явдаг үе. Гэхдээ хүмүүс түүнд хамгийн тэнэг ачаалал өгдөг.
• Гэнэт сууж босно.
• Хүнд юм өргөнө.
• Дасгал хийхгүй байж ууланд явна.
• Дараа нь өвдөг өвдөхөөр “нас явж байна” гэнэ.
Нас биш ээ. Заримдаа таны хөдөлгөөний боловсрол явсан байна.
Айкидод өвдөг шууд хүчээр эргэх ёсгүй. Харин:
• ташаа хөдөлнө,
• хөл байрлалаа сольж сурна,
• жин шилжинэ,
• өвдөг хөлийн чиглэлтэйгээ нэг шугамд байхыг сурна,
• сууж босох хөдөлгөөн илүү зөөлөн болно.
Үүнийг kinetic chain буюу хөдөлгөөний гинжин холбоо гэж ойлгож болно. Хүн зөв хөдөлж байвал хүч зөвхөн өвдөг дээр буухгүй. Ташаа, өгзөг, шагай, core бүгд хуваалцана.
Монголчилбол: өвдөг ганцаараа айлын бүх зээлийг төлөх ёсгүй.
Айкидогийн суулт, шилжилт, ukemi нь өвдгийг “тусдаа үе” биш, бүх биеийн хөдөлгөөний нэг хэсэг болгож сургадаг. Энэ нь өдөр тутамд ч хэрэгтэй: машинд суух, шатаар буух, халтирч тэнцвэрээ олох, хүүхэд өргөх, юм авах гээд бүх хөдөлгөөнд өвдөг ганцаараа золиос болох нь багасна.
4. Мөр, бугуй, хүзүүнд яагаад хэрэгтэй вэ?
Унаж сураагүй хүн унахдаа ихэвчлэн гарын бугуйгаар тулдаг. Үүнийг англиар FOOSH буюу Fall On Outstretched Hand — “сунгасан гар дээр унах” гэж нэрлэдэг.
Энэ бол хүний байгалийн рефлекс. Гэхдээ байгалийн зүйл бүхэн ухаантай биш. Зарим нь зүгээр л хурдан эвдрэх арга байдаг.
Сунгасан гарын бугуй алгаар газар тулбал хүч бугуй, тохой, мөр рүү шууд очно. Ялангуяа хатуу газар бол бүр аюултай. Урагш унах үеийн гэмтлийн механикийг судалсан судалгаанд сунгасан гар дээр унах нь насанд хүрэгчид, өндөр настнуудад түгээмэл тохиолддог гэмтлийн сценарийн нэг гэж авч үзсэн байдаг.
Айкидогийн ukemi харин өөр зүйл заана:
• гараа түгжиж тулдаггүй,
• мөрөөр өнхөрнө,
• хүчийг нэг цэг дээр биш уртаар тараана,
• толгойгоо татами руу цохихгүй,
• амьсгалаа гаргаж биеэ суллана.
Энгийнээр хэлбэл, бие чинь газар руу “нэг хадаас” шиг биш, “дугуй” шиг өнхөрч очиж сурна.
Энэ нь мөрний хөдөлгөөний хүрээ, булчингийн уян хатан байдал, бугуй тохойн хамгаалалтын дадалд сайн. Мөр бол их эрхэм үе. Түүнийг газар руу шууд хадаад байвал удахгүй эсэргүүцлийн жагсаал хийж эхэлнэ.
5. Унах нь яс, булчинд ачаалал өгдөг. Гэхдээ зөв тунгаар
Хүний бие ачаалалд дасан зохицдог. Булчинд ачаалал өгвөл хүч нэмэгдэнэ. Ясанд зохистой механик ачаалал өгвөл ясны бүтэц хадгалагдахад тусалдаг. ДЭМБ насанд хүрэгчдэд долоо хоногт дор хаяж 150–300 минут дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөн, мөн бүх гол булчинг хамарсан хүчний дасгалыг долоо хоногт 2 буюу түүнээс олон өдөр хийхийг зөвлөдөг.
Айкидо яг фитнесийн заал биш ч бэлтгэл дээр: