Honda анхны цахилгаан мотоциклийн худалдаагаа эхлүүллээ
Honda Motor компани өөрийн анхны цахилгаан мотоцикл болох WN 7 загварын худалдааг эхлүүлжээ Энэхүү шинэ загварыг Японы Кумамото дахь үйлдвэрт үйлдвэрлэж байгаа боловч худалдаа нь Европын Холбооноос эхэлсэн байна WN 7 загвар 2025 оны есдүгээр сард танилцуулагдсан бөгөөд түүний цуврал үйлдвэрлэлийн хувилбараас өмнө 2024 онд танилцуулагдсан EV Fun концепт загвар

Honda Motor компани өөрийн анхны цахилгаан мотоцикл болох WN7 загварын худалдааг эхлүүлжээ.
Энэхүү шинэ загварыг Японы Кумамото дахь үйлдвэрт үйлдвэрлэж байгаа боловч худалдаа нь Европын Холбооноос эхэлсэн байна.
WN7 загвар 2025 оны есдүгээр сард танилцуулагдсан бөгөөд түүний цуврал үйлдвэрлэлийн хувилбараас өмнө 2024 онд танилцуулагдсан EV Fun концепт загвар байсан юм.
Шинэ мотоцикл нь 67 морины хүчтэй, 100 Нм эргүүлэх моменттой цахилгаан мотортой бөгөөд 9.3 кВт*цаг багтаамжтай лити-ион батерейгаар тэжээгддэг.
WN7-ийн загвар нь Honda-гийн 1980-аад оны техник хэрэгслийг санагдуулам юм. Дөрвөлжин гэрэл болон хэсэгчлэн ил харагдах тээгч рам нь үүнтэй холбоотой сэтгэгдлийг төрүүлэх ёстой. Гэсэн хэдий ч, «цухуйж» харагдах том батерейны блок нь шинэ мотоциклыг бензин хөдөлгүүртэй мотоциклоос ялгахад тусална.
Honda WN7-ийн жин 217 килограмм. Тоормослох үед эрчим хүч нөхөн сэргээх системээр тоноглогдсон.
Европын Холбоонд энэхүү шинэ загвар 15 мянган еврогоос эхлэх үнэтэй байна.