Орост дизель түлшний экспортод бүрэн хориг тавив
Оросын Засгийн газар дизель түлш экспортлохыг бүрэн хориглолоо Энэхүү хориг нь зуучлагчид болон үйлдвэрлэгчид аль алинд нь хамаарна гэж ТАСС агентлаг мэдээлэв Үүний зэрэгцээ хөлөг онгоцны түлш болон газойль экспортлохыг хориглосон бөгөөд Засгийн газар хоорондын гэрээгээр хийгдэх нийлүүлэлтэд үл хамаарах зохицуулалт хийжээ Энэхүү шийдвэрийг дотоодын зах зээл дэх нөхцөл байдлыг

Оросын Засгийн газар дизель түлш экспортлохыг бүрэн хориглолоо. Энэхүү хориг нь зуучлагчид болон үйлдвэрлэгчид аль алинд нь хамаарна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Үүний зэрэгцээ хөлөг онгоцны түлш болон газойль экспортлохыг хориглосон бөгөөд Засгийн газар хоорондын гэрээгээр хийгдэх нийлүүлэлтэд үл хамаарах зохицуулалт хийжээ.
Энэхүү шийдвэрийг дотоодын зах зээл дэх нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор гаргасан байна.
Үүний зэрэгцээ, 7-р сарын 8-нд Засгийн газрын гишүүдтэй хийсэн хуралдаан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин томоохон нефтийн компаниудыг бие даасан шатахуун түгээх станцуудтай түлшээ хуваалцахыг, зөвхөн өөрсдийн түгээлтийн сүлжээндээ борлуулахгүй байхыг уриалжээ.
«Босоо интеграцчилагдсан компаниудтай хамтран ажиллахыг зохион байгуулж, тэд бүтээгдэхүүнээ зөвхөн өөрсдийн түгээлтийн сүлжээ, өөрсдийн ШТС-уудын хүрээнд хязгаарлахгүйгээр, харин бие даасан ШТС-уудад ч шаардлагатай бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тохиролцох хэрэгтэй» гэж Путин мэдэгджээ.