McLaren 60 жилийн өмнөх зураг төслөөр суперкар бүтээжээ
Mc Laren Automotive ийн харьяа хувийн захиалгат төслүүдийн цех буюу Mc Laren Special Operations MSO нь M 6 GT нэртэй дунд хөдөлгүүртэй спорт купег бүтээжээ Энэхүү машины онцлог нь 1968 оны Ле Ман уралдааны Групп 4 ийн дүрмийн дагуу 60 жилийн өмнөх зураг төслөөр бүтээгдсэн явдал юм Тухайн үед энэхүү

McLaren Automotive-ийн харьяа, хувийн захиалгат төслүүдийн цех буюу McLaren Special Operations (MSO) нь M6GT нэртэй дунд хөдөлгүүртэй спорт купег бүтээжээ. Энэхүү машины онцлог нь 1968 оны Ле-Ман уралдааны Групп 4-ийн дүрмийн дагуу 60 жилийн өмнөх зураг төслөөр бүтээгдсэн явдал юм.
Тухайн үед энэхүү төсөл хэрэгжээгүй юм. Учир нь машиныг зохион бүтээсэн уралдаанч Брюс Макларен эцэст нь 1968 оны Ле-Ман уралдаанд оролцох санаанаасаа татгалзаж, Хойд Америкийн Can-Am болон Формула 1-ийн тэсвэр хатуужлын цуврал уралдаанд анхаарлаа хандуулсан байна.
Ле-Маны уралдаанд оролцоогүй хоёр McLaren M6GT уралдааны прототип нь бага зэргийн өөрчлөлтөөр замын хөдөлгөөнд зориулсан машинд хувиргагдсан бөгөөд тэдгээрийн нэгийг Брюс Макларен өөрөө хувийн машиндаа ашиглаж байжээ.
MSO нь омологжуулсан McLaren M6GT-г дахин бүтээхдээ маш нарийн нягт нямбай хандаж, тухайн үеийн эх эд ангиудыг аль болох ашигласан байна. Машины суурь болгон McLaren M6B спорт прототипийн эх шассиудын нэгийг авсан бөгөөд үүнийг Trojan–Tauranac Racing компани арилжааны зорилгоор, өөр уралдааны багуудад худалдах зорилгоор бүтээсэн байжээ. Машинд сэргээн засварласан эхний үеийн түдгэлзүүлэгчийн эд ангиудыг ашигласан байна.
McLaren M6GT-ийн шилэн хуванцар хаалттай их биеийг MSO-ийн гар урчууд хадгалагдан үлдсэн зураг төсөл, гэрэл зургуудын дагуу гараар дахин бүтээжээ.
Уг машин нь эргэх дохио, салхины шилний автомат цэвэрлэгч зэрэг гэрэлтүүлгийн бүрэн хэрэгслээр тоноглогдсон боловч 1960-аад онд замын хөдөлгөөнд зориулсан машинд заавал байх шаардлагагүй байсан хойд талын тольгүй юм.
1967 оны Chevrolet Camaro Z/28-ийн 4.9 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүрийг ашигласан бөгөөд McLaren M6A-ийнх шиг нэг тахир голтой, карбюраторт тэжээлийн системтэй. Салон дотор 1970-аад онд үйлдвэрлэсэн ногоон хивс дэвсэж, консолыг винилаар бүрж, хурдны хайрцгийн арааны бариулыг хуш модны хатуу модоор хийсэн байна.
Уг машиныг энэ сард Их Британийн Гудвуд хотод болох автомашины фестивалийн үеэр дэлгэн үзүүлэх юм.