Хүн төрөлхтний түүхийн 3 агуу нээлт - Гал, Тариалан, Бактер
Хүн төрөлхтөн анхнаасаа ухаантай байгаагүй Ихэнхдээ өлсөж даарахгүй өвдөж үхэхгүй байх гэж мунгинаж яваад л агуу нээлтүүд хийсэн Товчхондоо бидний соёл иргэншил 3 том ldquo software update rdquo дээр тогтдог 1 Гал ашиглаж сурсан нь Homo sapiens ийн анхны ldquo технологийн хувьсгал rdquo Гал бол хүн төрөлхтний хамгийн эхний том

Хүн төрөлхтөн анхнаасаа ухаантай байгаагүй.
Ихэнхдээ өлсөж, даарахгүй, өвдөж үхэхгүй байх гэж мунгинаж яваад л агуу нээлтүүд хийсэн.
Товчхондоо бидний соёл иргэншил 3 том “software update” дээр тогтдог.
1. Гал ашиглаж сурсан нь
Homo sapiens-ийн анхны “технологийн хувьсгал”
Гал бол хүн төрөлхтний хамгийн эхний том upgrade.
Галтай болсноор хүн:
хоолоо болгож иддэг болсон,
мах, ургамлыг илүү амар шингээдэг болсон,
хүйтнээс хамгаалагдсан,
махчин амьтдыг холдуулсан,
шөнө гэрэлтэй болсон,
багаараа сууж харилцдаг болсон.
Өөрөөр хэлбэл галгүй хүн бол “амьд” байсан.
Галтай хүн бол нийгэм байгуулж эхэлсэн .
Эрдэмтдийн үздэгээр хүн төрөлхтөн галыг дор хаяж 400,000 жилийн өмнөөс тогтмол ашиглаж эхэлсэн гэж үздэг. Зарим нотолгоо түүнээс ч эрт үе рүү явдаг.
Энд нэг чухал ойлголт бий:
External digestion буюу гадаад боловсруулалт .
Монголчилбол:
хоолыг ходоодонд орохоос нь өмнө гал дээр “урьдчилж боловсруулна” гэсэн үг.
Түүхий мах идэхэд ходоод, гэдэс чинь бүх ажлыг өөрөө хийнэ.
Болгосон мах идэхэд гал эхний ээлжийн ажлыг хийчихнэ.
Тиймээс болгосон хоол нь:
илүү зөөлөн,
илүү амар зажлагдана,
илүү сайн шингэнэ,
илүү их energy yield буюу энергийн гарц өгнө.
Тархи бол их үнэтэй эрхтэн. Хүний тархи биеийн жингийн ердөө 2 орчим хувь боловч тайван үед нийт энергийн 20 орчим хувийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл таны тархи жижигхэн суусан мөртлөө гэрийн хамгийн их тог иддэг хөргөгч шиг эрхтэн.
Гал, болгосон хоол, илүү их энерги — энэ гурав нийлээд том тархи, урт хүүхэд нас, илүү төвөгтэй нийгэм үүсэхэд тусалсан.
Энгийн жишээ
Түүхий төмс идээд үз.
Дараа нь шарсан төмс ид.
Ялгаа нь ойлгомжтой.
Нэг нь “байгаль эхийн түүхий эд”.
Нөгөө нь “соёл иргэншил”.
Дүгнэлт
Гал нээхээс өмнө хүн төрөлхтөн basically буюу үндсэндээ амьтны түвшний survival mode буюу амьд үлдэх горим дээр явж байсан.
Галтай болсноор бид:
харанхуйд чичрэхээ багасгасан,
гэдэсний ажлаа хөнгөвчилсөн,
араатан амьтантай “нүүр тулсан уулзалт” хийх давтамжаа бууруулсан.
Товчхондоо:
гал бол хүн төрөлхтний анхны Wi-Fi.
Бүгдийг холбосон. Бүгдийг өөрчилсөн.
2. Газар тариалан
Өлсөхгүй байх гэж эхлүүлээд, татвар, хот, дарга, дайн бүгдийг бүтээсэн нээлт
Ойролцоогоор 10,000–12,000 жилийн өмнө хүн төрөлхтөн ан агнаж, жимс түүж нүүдэллэхээсээ бага багаар татгалзаж, ургамал тарьж, амьтан гаршуулж эхэлсэн.
Үүнийг:
Neolithic Revolution буюу шинэ чулуун зэвсгийн үеийн хувьсгал гэдэг.
Сонсоход гоё.
Бодит байдал дээр бол:
“За, одоо бид нэг газар сууна. Улаанбуудай тарина. Бороо орохгүй бол бүгдээрээ сандарна” гэсэн шинэ амьдрал.
Газар тариалангийн хамгийн том өөрчлөлт бол:
food surplus буюу хоол хүнсний илүүдэл .
Илүүдэл хоолтой болмогц хүн бүр анчин байх шаардлагагүй болсон.
Ингээд:
нэг нь тариачин,
нэг нь дархан,
нэг нь цэрэг,
нэг нь лам,