Монголын ямар зам сайхан зам бэ? Панда юу гэж хэлэв?
Улаанбаатараас баруун тийш явах зам ер нь бартаа нүх багатай сайхан юм Урагш замын үүд явах зам бол шүүрэн шанага цаашаа шдээ Аймшиг Өвөрхангайгаас Баянхонгор хүртэл нүх нөхөөс жоохон их Баянхонгор гараад Ховд хүртэл Дэлгэрийн талын дэгэн догон бага сага нүх Зэрэг сумын үрчлээс хуниастай юм шиг замыг эс тооцвол

Улаанбаатараас баруун тийш явах зам ер нь бартаа, нүх багатай сайхан юм. Урагш замын үүд явах зам бол шүүрэн шанага цаашаа шдээ. Аймшиг.
Өвөрхангайгаас Баянхонгор хүртэл нүх, нөхөөс жоохон их, Баянхонгор гараад Ховд хүртэл Дэлгэрийн талын дэгэн догон, бага сага нүх, Зэрэг сумын үрчлээс хуниастай юм шиг замыг эс тооцвол бүр ямар ч саадгүй давхиж болохоор л сайхан байлаа. Зорьсон газартаа саадгүй хүрлээ.
Энэ ямар сайхан зам бэ гээд хэлэхээр л Хятадууд тавьж өгсөн зам л гэхийн, эсрэгээрээ хаана нүх сүв, нөхөөс, үелзээ ихтэй, эсвэл шахалт нягтаршил бага юм шиг доошоо суучихсан зам, хажуугаар их эмтэрч элэгдсэн, талхан дээр татганаж татганаж нимгэн түрхсэн масло аятай замыг нь монгол компаниудыг хийсэн гэх.
Анзаараад байхад Хятадын тавьсан замтай газрууд энд тэнд ачааны машин ч хэд хэдээрээ ороод зогсож болохоор сайхан том зогсоолтой амрах бүсүүд, нүхэн ч гэсэн 2 хүн орох жорлонтой байна. Замыг нь газраас сайн өндөрлөөд замын хоёр талаар үерийн суваг шуудууг сайн ухаж гаргаж өгчээ.
Харин манайхны өөрсдийн тавьсан зам нь амрах газар зогсоол байхгүй, зогсоол битгий хэл жорлон ч байхгүй, зогсоол гэхээр газрууд нь хайрга шороогоороо л байж байна шүү.
Манайхан өөрсдөө аливаа юмыг хийхдээ стандартаар нь, сэтгэл гаргаад чанартай хийгээд сурчих юмсан.
Аймгууд нэг сүрхий хэрэгцээгүй том.том хаалга барьж байхаар ингээд Говь-Алтай шиг зогсоол, амрах саравч, хогийн цэг, жорлонтой нь байгуулчихаж болж байна. Гэхдээ саравч нь дажгүй хэрнээ сандал, ширээ хоёр нь ямар ч авцалдаагүй өндөр нам хийгдсэн байна. Суугаад ширээн дээр нь юм тавиад хооллох боломжгүй хэхэ. Сандал нь намхан, ширээ нь тээр дээр хэрнээ сандалнаасаа маш хол хаха. Ер нь яаж тархи нь ажилладаг хүмүүс ийм юм хийдэг бол гэж гайхмаар л байлаа даа.
Монголд ирсэн бүх л жуулчид очдог Элсэн тасархай дээр үнэгүй ариун цэврийн өрөө алга. Тэр хавийг бас жоохон цементлээд ч болтугай зориулалтын зогсоолтой болгосон ч болох л байж. Хүмүүсийн, дотоод гадаадын жуулчдын ая тухтай байдлыг бүрдүүлэх тал дээр тэнд мөнгө олох гээд бизнес хийгээд зогсож байгаа хүмүүс нь бодолцмоор ч юм шиг.
Өөр аялж явахад төрсөн санал сэтгэгдэл юу байцгаана?
Бичсэн: Нүүдэлчин Панда тэмдэглэл ·