Подкаст vs бичвэр: мэдлэг түгээхэд аль нь дээр вэ?
Сүүлийн үед хүмүүс подкаст их сонсож байна Маш зөв Зам дээр ажил руугаа явахдаа машин барьж байхдаа хоол хийж байхдаа сонсож болно Өөрөөр хэлбэл подкаст бол ldquo залхуурч байгаа тархинд мэдлэгийг халбагадаж өгөх формат rdquo Гэхдээ мэдлэгийг сайн ойлгуулах хадгалах шалгах дахин ашиглуулах тухай яривал бичвэр одоо ч хүчтэй хэвээрээ

Сүүлийн үед хүмүүс подкаст их сонсож байна. Маш зөв. Зам дээр, ажил руугаа явахдаа, машин барьж байхдаа, хоол хийж байхдаа сонсож болно. Өөрөөр хэлбэл подкаст бол “залхуурч байгаа тархинд мэдлэгийг халбагадаж өгөх формат” .
Гэхдээ мэдлэгийг сайн ойлгуулах, хадгалах, шалгах, дахин ашиглуулах тухай яривал бичвэр одоо ч хүчтэй хэвээрээ. Яагаад гэвэл бичвэр бол тархийг чирдэггүй, тархийг ажиллуулдаг формат.
1. Подкастын давуу тал: ороход амархан
Подкастын хамгийн том хүч бол accessibility буюу хүртээмж .
Унших дургүй хүн ч сонсоно.
Завгүй хүн ч сонсоно.
Жолоо барьж байгаа хүн ч сонсоно.
Гэрээ цэвэрлэж байгаа хүн ч сонсоно.
Edison Research-ийн 2025 оны судалгаагаар АНУ-ын 12+ насны хүмүүсийн 70% нь подкаст сонсож үзсэн , 55% нь сард дор хаяж нэг удаа подкаст хэрэглэдэг гэж гарсан. Энэ бол подкаст жижиг тренд биш, том хэрэглээ болсон гэсэн үг.
Монголд ч энэ логик ажиллана. DataReportal-ийн 2025 тайлангаар Монголд интернэт хэрэглэгч 2.90 сая , social media хэрэглэгчийн бүртгэл 2.60 сая буюу нийт хүн амын 74.4% -тай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл контент тараах суваг хангалттай байна. Хүмүүс online байна. Харин online байгаа гэдэг нь автоматаар ухаантай болж байна гэсэн үг биш.
Дүгнэлт:
Подкаст бол хүнийг мэдлэг рүү оруулах сайн хаалга.
Гэхдээ хаалгаар орсон болгон номын санд сууж сурахгүй.
2. Подкастын сул тал: сонссон юм толгойд тогтохгүй байх нь элбэг
Подкаст сонсоод “гоё юм ярьсан” гэж боддог.
Маргааш нь юу ярьсныг асуухаар:
“Нэг их хэрэгтэй юм байсан” гэнэ.
Энэ бол мэдлэг биш. Энэ бол intellectual perfume буюу оюуны үнэртэй ус . Түрхэнэ, сайхан санагдана, удалгүй алга болно.
Судалгаагаар текст ба аудио хоёрын ойлголт ойролцоо байж болох ч retention буюу мэдээлэл хадгалалт тал дээр бичвэр давуу гарсан тохиолдол бий. Жишээ нь 2019 оны судалгаанд эхний ойлголт текст 53%, аудио 55% гэж ойролцоо байсан ч хоёр дахь туршилтад мэдээлэл хадгалалт текст дээр илүү гарсан гэж дурдсан.
Яагаад гэвэл сонсох үед хүн ихэвчлэн passive processing буюу идэвхгүй боловсруулалт хийдэг.
Харин унших үед хүн:
зогсоно,
буцаж уншина,
доогуур зурна,
харьцуулна,
толгойдоо бүтэц үүсгэнэ.
Подкаст дээр “буцаагаад 43 секунд ухраая” гэж хийх хүн цөөн. Ихэнх нь сонсож байгаа нэртэй, тархи нь аль хэдийн баншны гурил, машины түгжрэл, маргаашийн өр зээл рүү явчихсан байдаг.
3. Бичвэрийн давуу тал: мэдлэгийг барьж авдаг
Бичвэр бол мэдлэгийн storage format буюу хадгалах формат .
Подкаст урсаж өнгөрнө.
Бичвэр үлдэнэ.
Подкаст сонсоод хүн “санаа авна”.
Бичвэр уншаад хүн “ойлголт бүтээнэ”.
Бичвэрийн хамгийн том хүч:
иш татаж болно,
дахин уншиж болно,
засаж болно,
хувааж болно,
search хийж болно,
нэг өгүүлбэрийг 10 удаа харж болно.
Мэдлэг гэдэг бол “сонсоод кайф авах” биш.
Мэдлэг гэдэг бол retrievable information буюу дахин гаргаж ашиглаж болдог мэдээлэл .
Та подкаст сонсоод 2 цаг “ухаарсан” байж болно. Гэхдээ дараа нь гол санааг 5 өгүүлбэрээр бичиж чадахгүй бол уучлаарай, та мэдлэг авсан биш, дууны фон дээр бодол хийсэн байна.
4. Бичвэрийн сул тал: залхуу хүнд - хүнд санагдана
Бичвэрийн сул тал тодорхой.
Уншихад анхаарал хэрэгтэй.
Суух хэрэгтэй.
Төвлөрөх хэрэгтэй.
Тархиа ажиллуулах хэрэгтэй.
Энэ үед л асуудал гарна. Орчин үеийн хүн 8 секунд тутамд notification шалгаж сурсан. Тийм тархинд 1,500 үгтэй нийтлэл бол уул шиг харагдана.
Тэгээд хэлнэ:
“Урт байна.”
“Summary байна уу?”
“Видео болгооч.”
“Подкаст хувилбар байна уу?”
Монголчилбол:
“Миний тархи зажлахгүй. Чи зажлаад аманд хий.”
Энэ бол бичвэрийн асуудал биш. Энэ бол attention deficit culture буюу анхаарал сарнисан соёл .
5. Монголчуудад аль нь илүү вэ?
Монголчуудад подкаст хэрэгтэй . Гэхдээ бичвэр илүү хэрэгтэй .