Орчин үеийн бизнес яагаад эмэгтэй хүнд илүү боломж өгч эхэлсэн бэ?
Өмнө нь бизнес гэдэг олон хүний толгойд нэг ийм зурагтай байсан том биетэй эрэгтэй захирал чанга дуу ширээ шаах нэг шанаа ldquo би хэлсэн бол болоо rdquo гэсэн удирдлага Тэр үе дууссан Одоо бизнес гэдэг бол ганц агуулах ганц касс ганц худалдагч биш Одоо бизнес бол multi variable system буюу

Өмнө нь бизнес гэдэг олон хүний толгойд нэг ийм зурагтай байсан:
том биетэй эрэгтэй захирал,
чанга дуу,
ширээ шаах,
нэг шанаа,
“би хэлсэн бол болоо” гэсэн удирдлага.
Тэр үе дууссан.
Одоо бизнес гэдэг бол ганц агуулах, ганц касс, ганц худалдагч биш. Одоо бизнес бол multi-variable system буюу олон хувьсагчтай систем .
Санхүү, хүний нөөц, борлуулалт, маркетинг, агуулах, түгээлт, хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөгч, social media, татвар, банк, ERP, CRM, AI, контент, брэнд, дата гээд бүгд зэрэг хөдөлнө.
Монголчилбол:
орчин үеийн бизнес бол адуу хөөх биш, нисэх онгоцны cockpit буюу удирдлагын бүхээг дээр суухтай адил болсон.
Нэг товч дараад болдоггүй.
Нэг шанаадаад бүр болохгүй.
1. Multitasking гэдэг худлаа шүтээн. Харин coordination бол жинхэнэ чадвар
Эхлээд нэг буруу ойлголтыг засъя.
“Эмэгтэй хүн multitasking буюу олон зүйлийг зэрэг хийхдээ эрэгтэйгээс илүү” гэж хүмүүс ярьдаг. Шинжлэх ухааны хувьд энэ бол арай хэтрүүлсэн домог.
Судалгаануудын дүгнэлтээр multitasking дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа тогтвортой, том давуу тал болж батлагдаагүй. PLOS ONE-д нийтлэгдсэн судалгаанд эрэгтэй, эмэгтэй оролцогчид олон даалгаварт шилжих үед адилхан удааширч, алдаа нэмэгдсэн гэж гарсан. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн ерөнхийдөө multitasking-д муу. Хүйсээрээ биш, тархиараа муу.
APA буюу American Psychological Association-ийн тайлбараар task switching буюу ажлаас ажил руу шилжих үед бүтээмжийн алдагдал гардаг бөгөөд зарим тохиолдолд энэ нь хүний productive time буюу бүтээмжтэй цагийн 40% хүртэл алдагдуулж болдог.
Тэгэхээр эмэгтэй хүн “10 юм зэрэг хийдэг” учраас бизнес дээр давуу болсон гэж хэлбэл шинжлэх ухааны биш, TikTok-ийн дүгнэлт болно.
Зөв нэр томъёо нь:
coordination capacity буюу олон ажлыг уялдуулах чадвар ,
context awareness буюу нөхцөл байдлыг зэрэг харах чадвар ,
relational intelligence буюу харилцааны оюун ,
operational discipline буюу ажиллагааны сахилга .
Бизнес дээр хэрэгтэй зүйл нь 10 юм зэрэг хийх биш.
10 юмыг зөв хүн, зөв цаг, зөв дарааллаар хөдөлгөх.
Энэ тал дээр эмэгтэйчүүд олон салбарт хүчтэй гарч ирж байна.
2. Хуучин “alpha male management” одоо ERP дээр ажиллахгүй
Хуучин эрэгтэй удирдлагын муу хувилбар нэг ийм:
“Би мэднэ.”
“Чимээгүй байцгаа.”
“Яв хий.”
“Асуудал гарвал хэн буруутай вэ?”
“Шийдэл биш, буруутан хай.”
Энэ бол command-and-control leadership буюу тушааж-захирах удирдлага байсан.
Дайны талбар, цэрэг, үйлдвэр, уурхай, маш тодорхой гинжин командтай орчинд зарим үед ажиллаж болно. Гэхдээ орчин үеийн жижиг, дунд бизнес дээр энэ арга ихэнхдээ “дарга ориллоо, ажилтнууд дотроо ажлаас гарахаар шийдлээ” гэсэн үр дүнтэй болдог.
Өнөөдрийн бизнес дээр ажилтан чинь хүн.
Хэрэглэгч чинь хүн.
Партнер чинь хүн.
Supplier буюу нийлүүлэгч чинь хүн.
Comment бичиж байгаа ууртай хэрэглэгч чинь бас хүн.
Хүмүүстэй ажиллах систем дээр “ганц шанаадна” гэдэг бол strategy биш.
Энэ бол эрүүгийн хэргийн эхлэл болсон.
3. Эмэгтэйчүүдийн давуу тал хаана гарч байна вэ?
Энд “эмэгтэй хүн угаасаа тийм, эрэгтэй хүн угаасаа ийм” гэж биологийн үлгэр ярихгүй. Тэр бол залхуу тайлбар.
Гол нь орчин үеийн бизнес дараах чадваруудыг илүү өндөр үнэлдэг болсон:
харилцаа,
сонсох чадвар,
багийн уур амьсгал,
асуудлыг эрт мэдрэх,
жижиг сигнал анзаарах,
зөрчил намжаах,
хэрэглэгчийн сэтгэл зүй ойлгох,
ажлын нарийн зохион байгуулалт,
хариуцлага хуваарилах.
Эдгээр нь emotional intelligence буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан -тай холбоотой.
2022 оны meta-analysis буюу олон судалгааг нэгтгэсэн шинжилгээ -нд emotional intelligence нь transformational leadership буюу хүмүүсийг урамшуулж, хөгжүүлж, хамт өсгөдөг удирдлагын хэв маяг -тай холбоотой гэж дүгнэсэн. Мөн судалгаанд эмэгтэй удирдагчдын давуу талыг тайлбарлах нэг механизм нь emotional intelligence байж болохыг авч үзсэн.
Өөрөөр хэлбэл орчин үеийн бизнес “хэн хамгийн чанга орилох вэ?” гэдэг уралдаанаас “хэн багийг ажиллуулж, хэрэглэгчийг ойлгож, системийг эвдэхгүй авч явах вэ?” гэдэг шалгалт руу шилжсэн.
Энэ шалгалтад олон эмэгтэй маш сайн орж байна.
4. Тоо баримт: эмэгтэйчүүд бизнес дээр аль хэдийн орж ирсэн, гэхдээ хаалга бүрэн нээгдээгүй